СКАЙМЕДИА ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭ ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ ЗОРИУЛАН ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ ЗАРЛАЛАА

2019-01-08 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Орчин цагийн айл өрхийн харилцаа холбооны хэрэглээний хамгийн хэмнэлттэй, цогц шийдэл СКАЙмедиа гуравласан үйлчилгээний шинэ хэрэглэгчийн урамшуулал эхэллээ.

Та урамшуулалт хугацаанд амжиж, СКАЙмедиатай болсноор дараах урамшууллыг авах боломжтой.

·        100% хүртэл хөнгөлөлт: Үндсэн, Онцгой, Төгс багцын хэрэглэгчдэд багцын төрлөөс хамааран эхний 3 сарын суурь хураамж тус бүр 30%-100% хүртэл хөнгөлөлттэй.

·        Холболтын хураамж: 0₮

Мөн танай гэр бүлийн гишүүн бүрийн сонирхол, хэрэгцээнд нийцэх гадаад, дотоодын төрөл бүрийн суваг, баялаг контент бүхий хамгийн шилдэг Үндсэн багцад бид онцгойлон контентын урамшууллыг зарлаж байна.

Та Үндсэн багцыг сонгосноор дээрх урамшууллаас гадна Өдөр бүр шинэчлэгдэх, 200 кино бүхий КИНО ГАЛЕРЕЙ үйлчилгээ болон шилдэг кино бүтээгч НВО сувгийн хит цувралуудыг танд хүргэх НВО ОЛОН АНГИТ КИНО багцыг тус бүр эхний 1 сарын турш төлбөргүй үзэж, СКАЙмедиа Кино давалгаанд нэгдээрэй.

Урамшуулал 2019 оны 2-р сарын 28ыг дуустал үргэлжилнэ.

Шинэ хэрэглэгч болох болон, багцуудын дэлгэрэнгүй мэдээлэл:

Мөн урин дулаан хаврын эхэн сар айлчлан ирж, айл хотлоороо ерөөл тавин золгох сар шинийн баяраа Скаймедиа КИНО-той супер бэлгийн карттай угтаарай. 6000₮, 10000₮-ний цагаан сарын бэлгийн картуудаас сонгон цэнэглээд видео сангаас 4,000₮, 15,000₮ кино үзэх эрхийг урамшууллаар авна. Мөн цэнэглэлт бүртээ азын гахай цуглуулж, shake&win-д оролцон Huawei брэндийн Р20 гар утаснууд, Имарт, Шунхлай, Тэнгис кинотеатрт үйлчлүүлэх эрхийн бичиг хожих зэрэг супер шагналуудыг  ЦЭНЭГЛЭЭД СЭГСРЭЭД ХОЖООРОЙ. Мөн ижил төрлийн 10 карт худалдан аваад дахин нэг карт бэлгэнд аваарай.