СКАЙтел Монгол баг тамирчдаа дэмжин ажиллаа

2019-05-08 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Дэлхийн хөгжөөн дэмжигчдийн хамгийн том тэмцээн болох дэлхийн аварга шалгаруулах “World Cheerleading Championship”-д манай улс 2дахь жилдээ амжилттай оролцлоо. Энэ удаагийн тэмцээн АНУ-ын Флорида мужийн Орландо хотод зохиогдсон юм.

Тэмцээний бага насны ангилалд буюу “World Junior Cheerleading Championship 2019”-д  эх орноо төлөөлсөн авьяаслаг баг хамт олон маань амжилттай оролцож чансаагаа ахиулсан байна.  

Нийгмийн хариуцлагын хүрээнд тив дэлхийд эх орноо сурталчлах үйлст гар бие оролцож байгаа хүүхэд залуусын амжилтад хувь нэмрээ оруулах зорилгоор энэ удаагийн  “Хөгжөөн дэмжигчдийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Монголын багийн ерөнхий ивээн тэтгэгчээр СКАЙтел ХХК ажилласан юм. Тэмцээнд манай улсын баг тамирчид  Junior Team Hip Hop болон  Hip Hop Doubles төрөлд оролцсон байна. Багийн спортыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий энэхүү уралдаанд  дэлхийн 80 гаруй орны 3000 гаруй тамирчид 19 төрлөөр өрсөлджээ. Ерөнхий дасгалжуулагч

Т.Мичидмаа болон  Ч.Дөлгөөн,  Т.Саруултүшиг зэрэг  бүжиг дэглээч багш нарын  удирдлага дор манай багийн тамирчид тэмцээндээ амжилттай оролцсон юм.

Тэмцээнд “Эрдэмтөгс бүрэн дунд сургууль”-ийн сурагчид түлхүү оролцсон бөгөөд Монгол улсад хөгжөөн дэмжигчдийн спорт хөгжөөд удаагүй байгаа ч маш хурдацтай хөгжиж буй багийн спорт гэдгийг баг тамирчид онцолж байсан юм.

Хөгжөөн дэмжигчдийн спортыг хөгжүүлэх их үйлст нэгдэж шинэ урлаг, спортын төрөлд хүчин үзэн зүтгэж яваа баг хамт олондоо цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.