ТЕЛЕ ХИЧЭЭЛ-ээ үзэхэд ямар ч дата унахгүй

2020-03-14 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Хичээл зүтгэл амжилтыг дагуулдаг. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаанд зогссон байгаа энэ цаг үед гэртэй хичээлдээ шамдан суралцаарай. ИРЭЭДҮЙГ ӨНГӨЛНӨ эрхэм зорилготой СКАЙтелийн ах эгч нар нь хичээл үзэх зориулалттай ДАТА багцыг гаргаж ЕБС-ийн сурагч дүү нарынхаа идэвхтэй ордог WWW.ECONTENT.EDU.MN сайтад хандахад төлбөргүй орох нөхцөлийг бүрдүүллээ.


Дэлхий нийтэд тархаад буй COVID -19 вирусийг даван туулахаар бүгд хамтдаа зүтгэж байгаа энэ үед СКАЙтел компани ч мөн адил нийгмийн хариуцлагын хүрээнд шат дараалалтай олон ажлыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Сурагчдад зориулсан ТЕЛЕ ХИЧЭЭЛ-ийг хүртээмжтэй болгох тал дээр БСШУСЯ, Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газартай хамтран Econtent.edu.mn сайт руу хандах интернэтийн төлбөрийг үнэгүй болголоо. #ВирустСӨРӨГдархлаандЭЕРЭГ


СКАЙтелийн дугаараас НЭМЭЛТ ДАТА багцаа аваад хичээлээ үнэгүй үзээрэй.
Хичээл үзэх НЭМЭЛТ ДАТА БАГЦАА “123” дугаарт Hicheel гэх утга илгээн үнэ төлбөргүй идэвхжүүлээрэй.


Жич: ДАТА БАГЦ нь идэвхжүүлсэн өдрөөс тухайн сарыг дуустал хүчинтэй бөгөөд econtent аппликэйшнээ шинэчлэх шаардлагатайг анхаарна уу.