ҮНЭТ ЦААСНЫ ДАНСАА МЕССЕЖЭЭР НЭЭЛГЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2020-05-01 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

ҮНЭТ ЦААСНЫ ДАНСАА МЕССЕЖЭЭР НЭЭЛГЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
СКАЙтел компани нь Монгол улс дахь хамгийн олон харилцагчтай, цахим үйлчилгээг нэвтрүүлсэн “Гүүдсек ҮЦК”-тай хамтран үнэт цаасны данс нээх хамгийн хялбар шийдэл болох “ҮНЭТ ЦААСНЫ ДАНС МЕССЕЖЭЭР НЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ”-г нэвтрүүлж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг 2020/05/01 өдрөөс эхлэн олгохоор болсон бөгөөд ногдол ашиг авах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа өөрийн нэр дээр баталгаажуулахын тулд үнэт цаасны данс нээлгэсэн байх шаардлагатай. Та СКАЙтел компанийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бол гар утсаараа мессеж илгээгээд үнэт цаасны данс нээлгэх боломжтой боллоо.

Үйлчилгээний давуу тал:
-Хэрэглэгчид гадагш гаралгүй, ямар нэгэн аппликэйшн таталгүйгээр үнэт цаасны данстай болно
-Үйлчилгээний хураамж СКАЙтелийн дараа төлбөрт үйлчилгээний сарын төлбөр дээр бодогдоно
-Үнэт цаасны данс нээлгэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг авахаас гадна, Монголын Хөрөнгийг Бирж дээр арилжаалагдаж байгаа хувьцаануудаас худалдах, худалдан авах арилжаанд цахимаар оролцох боломжтой.

СКАЙтелийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид зааврын дагуу мессеж илгээхэд таны данс нээгдэх юм.
Үйлчилгээний заавар:
1. ЭТТ-н хувьцааны үлдэгдэл, үнэт цаасны данстай эсэхээ шалгах бол регистрийн дугаараа ЛАТИН-аар бичиж 1072 тусгай дугаарт мессеж илгээнэ.
2. Танд ЭТТ-н хувьцааны үлдэгдэл, үнэт цаасны данстай, дансгүй эсэх талаар мэдээлэл ирнэ.
3. Үнэт цаасны данс нээх үйлчилгээг идэвхжүүлэхийг хүсвэл  1072 тусгай дугаарт DANS гэж илгээнэ.
4. Танд үйлчилгээний нөхцөлийн тухай мессеж ирнэ.
5. Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд 1072 дугаарт OK гэж илгээнэ.
6. Үйлчилгээ амжилттай идэвхжиж Goodsec.mn сайтад нэвтрэх нэр, нууц үг идэвхэжнэ.

7. Шаардлагатай тохиолдолд Гүүдсек компаниас тань руу холбогдон мэдээлэл авна.

Төлбөр: 7500₮ /таны сарын төлбөр дээр бодогдоно/

Үнэт цаасны данс нээх хүсэлт гаргаснаас ажлын 1-3 өдөрт Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвд таны данс нээгдэж баталгаажих ба данс нээгдмэгц танд мессежээр мэдэгдэнэ.

      Дараах утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
           СКАЙтел компанийн лавлах утас: 1515
           Гүүдсек ҮЦК-ийн лавлах утас :11331878