ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЭ БОЛОМЖ ДИЖИТАЛ БАГЦ

2020-08-24 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЭ БОЛОМЖ ДИЖИТАЛ БАГЦ

СКАЙтел компани дараа төлбөрт МОНГОЛДОО үйлчилгээний хэрэглэгчдэдээ хамгийн их дата, хүссэнээрээ ярих боломжийг олгодог. Түүнээс гадна үргэлж шинийг эрэлхийлж, шинэчлэлт хийж, хэрэглэгчдийн хэрэгцээг мэдэрч ажиллахыг эрхэмлэдэг.
Энэ удаа хэрэглэгчдэдээ дахин нэг хэрэглээний шинэ боломж нээж өгч байгаа нь “ДИЖИТАЛ БАГЦ” юм.

ДИЖИТАЛ БАГЦЫГ ОНЦЛОХЫН УЧИР

Дөрвөн төрлийн багц:  Өөрийн сонирхолд нийцүүлэн дөрвөн төрлийн багцаас идэвхжүүлээрэй. Хэрэв таны хэрэглээ илүү өргөн хүрээг хамарч байгаа бол дөрвөн төрлийн багцыг зэрэг идэвхжүүлж боломжтой.

Хэмнэлттэй:  Дижитал багцыг идэвхжүүлээд, багцад байгаа аппликэйшнд хандаж байгаа тохиолдолд таны үндсэн датанаас хасагдахгүй. Өөрийн үндсэн датагаа хэмнэж, задгай датанд их зардал гаргахгүй байх боломжтой.

Бүтэн сарын хэрэглээ: Багц идэвхжүүлсэн төлбөр таны сарын төлбөр дээр гарна.
Жишээ нь: Та хамгийн өргөн хэрэглээний Facebook, Instagram, Tik Tok, Twitter зэрэг 8 аппликэйшнтэй Socialin' багцыг нэр сарын турш ашиглахдаа 8000₮ төлөх юм.

Урамшуулалтай: Socialin’, Content багц идэвхжүүлэхэд 5 хоног ашиглах 10GB дата урамшуулал олгож байна.



Идэвхжүүлэхэд хялбар: Та багцаа идэвхжүүлэхдээ *123# руу залгаад “DIGITAL BAGTS”-ыг сонгоорой.