ИПОЙНТ КАРТТАЙ ХЭРЭГЛЭГЧ ТА 10GB ХҮРТЭЛХ ДАТАГАА АВААРАЙ

2020-08-27 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

ИПОЙНТ КАРТТАЙ ХЭРЭГЛЭГЧ ТА 10GB ХҮРТЭЛХ ДАТАГАА АВААРАЙ



Ипойнт карттай СКАЙтелийн дараа төлбөрт МОНГОЛдоо үйлчилгээний  хэрэглэгч та  хуримтлагдсан оноогоороо “Дата багц” авах боломжтой боллоо. Имарт-аар үйлчлүүлэхэд худалдан авалт бүрд урамшуулал болон ордог тухайн оноогоор 1GB –аас 10GB хүртэлх датагаа сольж аваарай. Та Ипойнт оноогоо шалгахыг хүсвэл дараах зааврын дагуу шалгана уу?

Ипойнт оноогоор дата хэрхэн авах вэ?

Өөрийн авах дата хэмжээ болон Ипойнт картны пин кодоо бичиж тусгай дугаарт илгээснээр таны дата идэвхжих болно. 

Та дахин урамшуулал авах бол  өмнөх урамшууллын дата багцын үлдэгдэл 50MB-с бага тохиолдолд идэвхжинэ. Урамшуулалд  СКАЙтелийн дараа төлбөрт МОНГОЛдоо болон “Байгууллагын 8000” үйлчилгээний Ипойнт карттай хэрэглэгчид хамрагдах боломжтой.

Санамж:

  • Багц хооронд шилжих үед урамшууллын дата устахгүй.
  • Дараа төлбөрт үйлчилгээнээс урьдчилсан төлбөрт үйлчилгээнд шилжвэл дата багц устана.