СКАЙТЕЛИЙН ХЭРЭГЛЭГЧИД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД ИЛҮҮ АМАР БОЛЛОО

2020-10-02 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ


СКАЙТЕЛИЙН ХЭРЭГЛЭГЧИД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД ИЛҮҮ АМАР БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газар Төрийн байгууллагын үйлчилгээ, лавлагаа, мэдээллийг төвлөрүүлсэн цахим систем “e-Mongolia”-г нэвтрүүллээ. Энэхүү цахим систем нь төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, иргэдэд ойр болгохоор зорьж байгаа бөгөөд СКАЙтел ХХК дэмжин, хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд СКАЙтелийн хэрэглэгчид  https://e-mongolia.mn сайт болон e-Mongolia гар утасны аппликэйшнд хандах датаг үнэгүй болголоо. Энэхүү цахим систем нь хэдийд ч хаанаас, хүссэн үедээ төрийн үйлчилгээг авах боломжийг олгох юм.
Тус цахим системд иргэн, аж ахуйн нэгж байгууллага, гадаадын иргэнд зориулсан 181 төрлийн үйлчилгээг нэгтгэсэн байна.
Цахим системд бизнес эрхлэлт, боловсрол, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, татвар төлбөр тооцоо, үл хөдлөх эд хөрөнгө гэх мэт бүх төрлийн үйлчилгээ багтсан. Иргэнд хамгийн ойр зарим үйлчилгээг дурдахад:

  • Иргэний үнэмлэхийн лавлагаа
  • Оршин суугаа хаягийн лавлагаа
  • Эрүүл мэндийн даатгалын лавлагаа
  • Хүүхдийн мөнгө олгож байгаа эсэх тодорхойлолт
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт
  • Суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт

Та https://e-mongolia.mn  сайт болон e-mongolia аппликэйшнээ гар утсандаа суулгаад төрийн үйлчилгээг хурдан шуурхай аваарай.