УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ӨВЛИЙН УРАМШУУЛАЛ ЭХЭЛЛЭЭ

2020-12-01 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

УРАГШАА 2021 ӨВЛИЙН УРАМШУУЛАЛ ЭХЭЛЛЭЭ
СКАЙтелийн хэрэглэгчдийн хувьд 2020 он урамшуулал, бэлгээр дүүрэн байлаа. Ийнхүү урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэдээ зориулж энэ жилийн хамгийн сүүлчийн “Урагшаа 2021”  өвлийн урамшууллаа зарлаж байна. Урьдчилсан төлбөрт үнэнч хэрэглэгчдэдээ болон СКАЙтелийн гэр бүлд нэгдэхээр шийдсэн шинэ хэрэглэгчдэдээ зориулсан өвлийн урамшууллын мэдээлэлтэй танилцана уу.

21GB ДАТАТАЙ ЦЭНЭГЛЭГЧ КАРТЫН УРАМШУУЛАЛ
СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид цэнэглэгч картаар дансаа цэнэглэх бүрдээ картынхаа үндсэн нөхцөл дээр нэмээд дата болон бонус нэгжийн урамшууллыг сонгож авах боломжтой Хэрэв та дата урамшуулал сонгож авах бол Mobile 6GB дата дээр нэмж SkyGO 15GB дата нийт 21GB дататай болох юм.

* Цэнэглэлт хийснээс хойш 7 хоногт багтаан урамшууллаа сонгож идэвхжүүлнэ.

Хэрэглэгч та СКАЙтелийн салбар болон гэрээт борлуулагчдаас цэнэглэгч карт худалдан авч болох бөгөөд гэрээс гаралгүй онлайнаар цэнэглэх боломжтой. Аль ч төрлийн цэнэглэлтэд дээрх урамшуулал дагалдана.
Веб сайт: https://www.skytel.mn/shop/card
Аппликэйшн: SKYtel аппликэйшн, бүх банкны болон төлбөр төлөх аппликэйшн ашиглан цэнэглэгч карт худалдан авах боломжтой.

ДАТА БАГЦАА ТАЛ ҮНЭЭР НЬ АВААРАЙ
Хэрэглэгч таны өсөн нэмэгдэж буй дата хэрэгцээнд зориулан хоног ихтэй 4GB-50GB дата багцаа 50% off болгож байна. Та *123# руу залган хамгийн хялбараар дата багцаа идэвхжүүлэх боломжтой.

ШИНЭ ХЭРЭГЛЭГЧИЙН 21GB ДАТАТАЙ УРАМШУУЛАЛ  
Та дата урамшууллаар дүүрэн шинэ дугаарын эзэн болж байна. Таны худалдан авсан дугаарт бүтэн  жилийн турш сар бүр 21GB дата урамшуулал орох болно.

Хэрэглэгч таны хэрэглэж буй гар утас, төхөөрөмж eSIM дэмждэг бол СКАЙтелийн гар утасны дугаарыг QR код уншуулан онлайнаар авах боломжтой.
Та өөрийн ашиглаж буй гар утас, төхөөрөмжөө eSIM дэмжих эсэхийг шалгах бол eSIM гэсэн утгыг 1222 дугаарт илгээнэ үү.
Хэрэв таны гар утас, төхөөрөмж eSIM дэмжих тохиолдолд та заавал өөрийн биеэр СКАЙтелийн үйлчилгээний салбарт ирэхгүйгээр онлайнаар гар утасны дугаар авах боломжтой.

Шинэ дугаар сонгох холбоос: https://www.skytel.mn/number/search/prepaid