ГАР УТСААРАА PUK КОД АВЧ, ДУГААРАА НЭЭЖ, ХААХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2020-12-07 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

ГАР УТСААРАА PUK КОД АВЧ, ДУГААРАА НЭЭЖ, ХААХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Хэрэглэгч танд хэзээд хэрэг болох PUK код авах, дугаар хааж, нээх үйлчилгээ https://www.skytel.mn/ болон болон Skytel аппликэйшн, СКАЙтелийн албан ёсны фэйсбүүк чат-д нэмэгдлээ. Яаралтай үед гар утасны PUK код авах, гар утасны дугаараа нээлгэж, хаалгахдаа заавал үйлчилгээний салбарт очих эсвэл симнийхээ үүрийг хаана хадгалсан гэдгээ санаж байх шаардлагагүй боллоо.

Чатбот ашиглан үйлчилгээ авах:
Хэрэглэгч та өөрийн фэйсбүүк хаягаас СКАЙтелийн албан ёсны https://www.messenger.com/t/skytelofficial фэйсбүүк хаягийн chat-аар хандана. Log in товч дээр дарж өөрийн Skytel.mn болон SKYtel аппликэйшнд хандахдаа ашигладаг гар утасны дугаар, нууц үгээ оруулна. Дараагаар нь “үйлчилгээ авах” товчлуур дээр дарахад PUK код авах болон дугаар нээх/хаах үйлчилгээ авах боломжтой.

SKYtel аппликэйшн ашиглан үйлчилгээ авах:
Та өөрийн бүртгэлтэй гар утасны дугаараар SKYtel аппликэйншд хандаж хэрэглээ цэсний "үйлчилгээ авах" хэсгээс PUK код авч, дугаараа нээж, хаах боломжтой.

Skytel.mn веб сайтаар үйлчилгээ авах:
Та өөрийн бүртгэлтэй гар утасны дугаараар https://www.skytel.mn/ цахим хаягт нэвтэрнэ.
Өөрийн нэр дээр дарахад хэрэглэгчийн мэдээллийн хэсэг харагдана. PUK код авах, дугаар нээх\хаах гэсэн цэс байрлаж байгаа.
PUK код авах цэс дээр дарахад 8 оронтой таны PUK код харагдана.
Хэрэглэгч дугаар нээх\хаах хэсгээс хэд хоногийн хугацаатай дугаараа хаах вэ гэдгээ сонгож болох бөгөөд 14 хоног хүртэлх хугацаагаар дугаараа хаах боломжтой.
Мөн хэзээ PUK кодоо харсан, дугаар нээж, хаасан тухай мэдээлэл давхар харагдана.