ХОЖИЛ БҮХЭН ТАНЫХ БАЙХ БОЛТУГАЙ

2021-01-26 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

“ХОЖЛЫН 28 ХОНОГ” 

СКАЙтелийн бүх хэрэглэгчдэдээ зориулан золгон тохиож буй үхэр жилд зон олноо урамшуулан цэнгүүлэх “ХОЖЛЫН 28 ХОНОГ” сонирхолтой, ганзага дүүрэн урамшууллыг зарлаж байна. Цэц мэргэн авхаалж самбаагаа сориод супер шагналын эзэн болоорой.

“ХОЖЛЫН 28 ХОНОГ” гэж юу вэ?

Энэ бол СКАЙтел аппликэйшнд байрлах хэрэглэгч танд зориулан бүтээгдсэн танин мэдэхүй, аз од, сэтгэл шингэсэн урамшуулал юм. Урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгч        цэнэглэлт, багц худалдан авалт,  төлбөр төлөлт тутамдаа ОНОО цуглуулж, тухайн оноогоороо СКАЙтел аппликэйшнд байрлах асуулт хариултад оролцож iPhone12, УХААЛАГ ТВ, PlayStation зэрэг супер 12 шагналын эзэн болох боломжтой.

Та СКАЙтел аппликэйшнд нэвтрэн өөрийн оноогоо ашиглан дараах цэснүүдээс сонгож өөрийн хүссэн бэлгийн эзэн болоорой.

“Азын хайрцаг”

  • “Азын хайрцаг” цэсийг сонгосноор 5 оноогоор дата, нэгж, үйлчилгээний хоног, SkyGO эрх, төлбөр төлөлтийн хөнгөлөлт зэрэг хэрэгцээт бэлгүүдийн эзэн болох боломжтой.

“Хожлын 28 хоног”

  • “Хожлын 28 Хоног” цэсийг сонгосноор ерөнхий мэдлэг шаардсан 10 асуултад хариулж ОНГОЦ цуглуулна.  Нэг асуултад хариулах хугацаа 10сек байна. Өдөрт 3 хүртэлх удаа орж асуултад хариулах боломжтой, эхний удаа орох үед 10 оноо, дараагийн удаа 15, 3 дахь удаагаа ороход 30 оноогоор оролцоно. Зөв хариулсан асуулт бүрд ОНГОЦ цуглуулж,  7 хоногийн турш хамгийн их онгоц цуглуулсан 3 хүн тухайн 7 хоногийн супер бэлгийн эзэн болно.   

 

  • “Мэндчилгээ” цэсийг 100₮ эсвэл 5 ОНООГООР сонгосноор хайртай дотнын хүмүүстэй СКАЙтел аппликэйшнээр дамжуулан өөрийн зурагтай, сэтгэлийн үгтэй мэндчилгээг илгээх боломжтой.

 

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний ОНОО цуглуулах нөхцөл

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болоход 5 оноо автоматаар таны дансанд орох болно. Харин цэнэглэгч карт болон дата багцаа аваад дараах оноог өөрийн болгоорой.

Харин урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дата багцаа худалдан аваад 1-50 хүртэлх оноогоо аваарай.

Дараах холбоосоор холбогдож  https://www.skytel.mn/shop/card цэнэглэлтээ хийгээрэй.
 

Аппликэйшн: SKYtel аппликэйшн, бүх банкны болон төлбөр төлөх аппликэйшн ашиглан цэнэглэгч карт худалдан авах боломжтой.
 

Дараа төлбөрт үйлчилгээний ОНОО цуглуулах нөхцөл

Дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болоход 10 оноо автоматаар таны дансанд орох болно. Төлбөр төлөлт бүрийн 5000₮ тутамд 3 оноо таны дансанд орох бөгөөд дата багцаа идэвхжүүлээд дараах оноогоо аваарай.  

Ганцхан танд зориулсан шинэлэг боломж: Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та дараагийн сарын төлбөрөө урьдчилж төлөөд илүү төлөлт бүрийнхээ 5000₮ -нд 6 оноо авах боломжтой. Таны төлсөн илүү төлөлт дараа сарын төлбөрөөс хасагдаж тооцогдоно. Оноо цуглуулах овсгоотой аргыг зөвхөн танд зориулав.  

12 жилийн дараа ахин тохиож буй ҮХЭР жилд эв найртай, элбэг хангалуун, инээд хөөрөөр баялхаж, энх тунх саруул сайхан байхыг хэрэглэгч та бүхэндээ ерөөе. 28 хоногийн турш ХОЖИЛ таных байх болтугай.