СКАЙТЕЛИЙН УРАМШУУЛЛААР ДҮҮРЭН ХАВРЫН УЛИРАЛ ИРЛЭЭ

2021-03-05 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙТЕЛИЙН УРАМШУУЛЛААР ДҮҮРЭН ХАВРЫН УЛИРАЛ ИРЛЭЭ
СКАЙтел урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэдээ датагаар дүүрэн хаврын урамшууллыг зориулж байна. Цэнэглэгч картаараа дансаа цэнэглээд, датагаа аваад, СКАЙтелийн шинэ хэрэглэгч болоод урамшууллаа аваарай. Сэтгэл сэргээм хаврын улиралд бидэнтэй хамт байгаарай. 

21GB ДАТА, БОНУС НЭГЖТЭЙ ЦЭНЭГЛЭГЧ КАРТЫН УРАМШУУЛАЛ
Та 5000₮ болон түүнээс дээш үнийн дүнтэй цэнэглэгч картаар дансаа цэнэглэх бүрдээ үндсэн нөхцөл дээрээ + дата болон бонус нэгжийн урамшууллаас өөрийн хүссэнийг сонгон авах боломжтой.
50GB ХҮРТЭЛХ ДАТА БАГЦАА ТАЛ ҮНЭЭР НЬ АВААРАЙ
Хэрэглэгч та 30 хоногийн турш ашиглах 4GB-50GB хүртэлх дата багцаа хаврын урамшууллын хугацаанд тал үнээр нь идэвхжүүлээрэй. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй дата хэрэглээнд тань зориуллаа. 

ШИНЭ ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ САР БҮР 21GB ДАТА БЭЛЭГЛЭЕ 
Таны худалдан авсан дугаарт 12 сарын турш сар бүр 21GB дата урамшуулал орох болно. Урамшуулал тань сар бүрийн эхэнд идэвхжих болно. Бүтэн жилийн турш дата урамшуулал авахаас гадна улирал бүр зарлах олон урамшуулал таныг хүлээж байна. 

*SkyGO үйлчилгээнд 11GB дата урамшууллаараа мэргэжлийн дуу оруулгатай дэлхийн шилдэг, кино контентийг үзээрэй.


ДУГААРАА АСААГААД УРАМШУУЛАЛ АВААРАЙ 
Та дугаараа асаагаагүй багагүй хугацаа өнгөрсөн үү? Яг одоо СКАЙтелийн дугаараа асаагаад зөвхөн танд зориулсан урамшууллаа аваарай.