ДАРАА ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ ЗОРИУЛСАН ДАТАТАЙ ХАВРЫН УРАМШУУЛАЛ

2021-03-05 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

ДАРАА ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ ЗОРИУЛСАН ДАТАТАЙ ХАВРЫН УРАМШУУЛАЛ
СКАЙтелийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ дататай хаврын урамшууллыг зориулж байна. 
Бид зөвхөн таны хэрэглээнд зориулсан олон урамшуулал бэлтгэсэн бөгөөд доорх урамшууллаар зогсохгүй тул СКАЙтелийн хаврын урамшуулалтай хамт байгаарай.

ДАРАА ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ДАТА БАГЦ
Зөвхөн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ дараах онцгой дата багцыг танилцуулж байна. Таны үйлчилгээний багцад дагалдаж ирэх дата багц дууссан тохиолдолд дараах багцыг идэвхжүүлэх боломжтой. Та өөрийн хэрэглээндээ тохируулж багцаа сонгоод тохирох утгыг илгээж багцаа идэвхжүүлээрэй. 

ШИНЭ ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН УРАМШУУЛАЛ
Дараа төлбөрт үйлчилгээнд шинээр нэгдэж буй хэрэглэгчид сонгосон багцаас хамааран 12 сарын турш сар бүр 10GB хүртэлх дата багцын урамшуулал авах болно. Энэхүү урамшуулал нь хэрэглээнд хэмнэлттэй, ухаалаг сонголт болох юм. Өөрөөр хэлбэлт бүтэн жилийн турш таны дансанд нийтдээ 120GB хүртэлх дата урамшуулал орох бөгөөд сар бүрийн эхэнд идэвхэжнэ.

  • Азын, алтан дугаарлалтад бүртгэлийн хураамжийн урамшуулал хамаарахгүй.
  • Энгийн дугаарлалт -  бүх багц дээр үүсэх боломжтой.
  • eSIM үүссэн шинэ дугаарт урамшууллын нөхцөл ижилхэн байна.