ДАРАА ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН УРАМШУУЛАЛТ ДАТА ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭЭР МЭНДЭЛЛЭЭ

2021-03-23 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

ДАРАА ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН УРАМШУУЛАЛТ ДАТА ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭЭР МЭНДЭЛЛЭЭ

Сэтгэл сэргээм хаврын улиралд байгаль эх жихүүн өвөлд жиндсэнээ умартан дахин сэргэж, өвс ногоо нахиалж, эх газраасаа шинээр мэндэлдэг билээ. Хүн төрөлхтөн ч мөн адил байгалийн зөнгөөрөө шинэ бүхнийг эрэлхийлж байдаг. Цаг хугацааны тохироо бүрдэн СКАЙтелийн хаврын урамшууллаар дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд зориулсан сонирхолтой дата үйлчилгээ шинээр мэндэлж байна.
СКАЙтел таны нөхөрлөлийг бататгаж, дотнын хүнтэй тань улам дотносуулах хамтдаа, хувааж хэрэглэх боломжтой 2 төрлийн дата багц гаргалаа.

DATA BUDDY урамшуулалд найзыгаа бүртгүүлээд жилийн турш хамтдаа ашиглах датагаа аваарай

МОНГОЛдоо үйлчилгээнд шинээр нэгдсэн найзаа уриад эсвэл найзыгаа МОНГОЛдоо үйлчилгээний шинэ хэрэглэгч болгоод 2021 оныг дуустал сар бүр хамтдаа ашиглах 5GB дата урамшууллаа аваарай.  Найзыгаа урьсан хэрэглэгч сарын суурь хураамжаасаа 50% хөнгөлүүлнэ. Таны найз шинээр МОНГОЛдоо үйлчилгээнд нэгдэж буй бол аль багцын хэрэглэгч гэдгээс үл хамааран DATA BUDDY урамшуулалд бүртгүүлэх боломжтой. 

* DATA BUDDY үйлчилгээнд зөвхөн МОНГОЛдоо үйлчилгээний шинэ хэрэглэгчийг урина.
* 2 дугаар байнгын идэвхтэй байх үед урамшууллын дата 2021 он дуустал сар бүрийн эхэнд автоматаар идэвхэжнэ.
* Найзыгаа урьсан хэрэглэгч сарын суурь хураамжийн хөнгөлөлтийг нэг удаа авах боломжтой.
* UP, Хамтдаа болон Байгууллагын үйлчилгээний хэрэглэгчид DATA BUDDY үйлчилгээнд бүртгүүлэх боломжгүй.


 

DATA POOL багцаа идэвхжүүлээд 60GB датаг хоёулаа хамтдаа ашиглаарай
Та сард хамгийн ихдээ хэдэн гегабайт дата хэрэглэдэг вэ? Найзтайгаа хамтдаа бүтэн сарын турш 60GB дата ашиглах боломжийг СКАЙтел DATA POOL багц танд санал болгож байна. DATA POOL багцаа идэвхжүүлээд датагаар дүүрэн санд хамтдаа сэлээрэй.