СКАЙтел ХХК “100 БЭЛЭГ АВАХ 100 ХЭРЭГЛЭГЧ”-ийг ТОДРУУЛНА

2021-03-25 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙтел ХХК “100 БЭЛЭГ АВАХ 100 ХЭРЭГЛЭГЧ”-ийг ТОДРУУЛНА

Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан СКАЙтел ХХК нийт хэрэглэгчдэдээ зориулж бэлэг дүүрэн богцоо задаллаа. СКАЙтелийн нийт хэрэглэгчид дундаас 100 хэрэглэгч 100 бэлэг авах болно. 
“100 хэрэглэгч-100 бэлэг” урамшуулал 2021.03.23 өдрөөс эхлэн 2021.04.01 хүртэл 10 хоногийн турш үргэлжилнэ.
Хэрэв та СКАЙТелийн дараа болон урьдчилсан төлбөрт үйлчилгээ, СКАЙмедиа, SkyGO-ийн хэрэглэгч бол Samsung брэндийн гар утас, 100GB дата, 100’000 бонус нэгж, 100’000₮-д кино үзэх эрхийн эзнээр шалгарна.  
Зөвхөн СКАЙтелийн хэрэглэгчид бус СКАЙмедиа, SkyGO ашигладаг бусад операторын хэрэглэгч ч мөн адил 100 бэлгийн эзэн болох боломжтой.

Хэрэглэгч та Samsung брэндийн гар утас, 100GB дата, 100’000 бонус нэгж, 100’000₮-т кино үзэх эрхийн эзэн болохын тулд ямар нэгэн болзол хангах шаардлагагүй. Бэлгийн эздийг СКАЙтел, СКАЙмедиа, SkyGO-ийн нийт хэрэглэгчдээс санамсаргүй түүврийн аргаар шалгаруулах бөгөөд аз од нь гийсэн 100 хэрэглэгч азтан болж супер бэлгүүдийг өөрийн болгоно.

100 бэлгийн эздийг бүх хэрэглэгчид дундаасаа санамсаргүй түүврийн аргаар шалгаруулж, SKYtel фэйсбүүк хуудсаар дамжуулах тул энэ мэдээг уншиж буй хэрэглэгч та ч мөн адил бэлгийн эзэн болох боломжтой.

Танд амжилт хүсье.