ЗУНЖИНГАА БЭЛЭГТЭЙ...

2021-05-19 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

ЗУНЖИНГАА БЭЛЭГТЭЙ...

СКАЙтелийн бүх хэрэглэгчдэдээ зориулан 2021 оны зуныг зугаатайгаар өнгөрүүлэх олон бэлэгтэй онцгой урамшууллыг зарлаж байна. Урьдчилсан төлбөрт болон дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлбөр төлөлт болон дата багц худалдан авалт, цэнэглэлт тутамдаа ОНОО цуглуулснаар тухайн оноогоо ашиглан iPhone12 гар утас,  Apple Watch Series 6, Аpple Pods Pro болон аяллын ком зэрэг олон бэлгийн эзэн болох боломжтой.

Хэрхэн яаж бэлгийн эзэн болох вэ?

Энэ тун амархан. Та СКАЙтел аппликэйшнд нэвтрэн өөрийн цуглуулсан оноогоороо тоглож дээрх бэлгүүдийн эзэн болох боломжтой.

 “Азын хайрцаг”

  • “Азын хайрцаг” цэсийг сонгосноор 5 ОНООГООР дата, нэгж, үйлчилгээний хоног, SkyGO, төлбөр төлөлтийн эрх зэрэг хэрэгцээт бэлгүүдийн эзэн болох боломжтой.

“Дуудлага худалдаа”

  • “Дуудлага худалдаа” цэсийг 10 ОНООГООР сонгож супер бэлгийн төлөө бусад хэрэглэгчидтэй оноо хаялцан өрсөлдөнө. Хамгийн их оноо өсгөсөн хэрэглэгч тухайн шагналын эзэн болох бөгөөд 7 хоногт 1 удаа СУПЕР шагналын төлөө тоглох боломжтой. Та оноогоо цуглуулаад илүү том шагнал руу тэмүүлэх боломжтой.  Тиймээс та оноогоо цуглуулан өөрийн хүссэн бэлгэндээ өрсөлдөн эзэн болоорой. Дуудлага худалдаа 5дугаар сарын 26-ны Лхагва гарагаас эхлэн 7 хоног бүрийн Лхагва гарагт зохиогдох болно.

Оноо цуглуулах нөхцөл

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид:

Төлбөр төлөлт болон багц авалтын 5000₮ тутамд 3 оноо таны онооны дансанд цугларах болно. Магадгүй та төлбөрийн илүү төлөлтийн 5000₮ тутамдаа 6 оноог нэмэж авах боломжтой.  Мөн яг энэ цаг мөчид ШИНЭ ХЭРЭГЛЭГЧ болж байгаа бол танд автоматаар 10 оноо бэлэг болон очих болно.

Харин дата багц идэвхжүүлэлт бүрд дараах оноонууд таных болно.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид:

Та яг одоо СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний ШИНЭ ХЭРЭГЛЭГЧ болж буй бол танд 5 оноо бэлэглэх болно. Харин цэнэглэгч картаар дансаа цэнэглээд оноо нэмж цуглуулах боломжтой.  

Харин дата багц худалдан авалт бүрд дараах оноонууд таных болно

Хэрэглэгч та цаасан болон онлайнаар төлбөр төлөлт хийж, дансаа цэнэглэх боломжтой.

Дараах холбоосоор холбогдож  https://www.skytel.mn/shop/card цэнэглэлтээ хийгээрэй.
Аппликэйшн: SKYtel аппликэйшн, бүх банкны болон төлбөр төлөх аппликэйшн ашиглан цэнэглэгч карт худалдан авах боломжтой.