Тоон гарын үсэг хэрэглээнд нэвтэрлээ

2021-08-13

Тоон гарын үсэг хэрэглээнд нэвтэрлээ 

Технологийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хэрэглэгч та бүхний алтан цагийг хэмнэх зорилттойгоор Сим картад суурилсан тоон гарын үсгийг шинээр хэрэглээнд нэвтрүүлж байна. Тус тоон гарын үсэг нь цахим орчинд тухайн иргэнийг өөрөө мөн болохыг бүрэн нотолж чадах, хуулиар хүчин төгөлдөр баталгаажсан дижитал технологи билээ. Ямарваа нэгэн гэрээ, санамж бичиг, тушаал баримт бичгийн албан ёсны, найдвартай эсэхийг шалгахдаа эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг байгаа эсэхийг хардаг бол цахим орчинд эдгээрийг орлох, баталгаажуулалт нь тоон гарын үсэг болох юм.

ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГ

  • Хуулийн өмнө хүчин төгөлдөр
  • Хуурамчаар үйлдэх боломжгүй
  • Хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой тул таны цаг завыг хэмнэнэ
  • Нууцлал өндөр
  • Хэрэглэхэд амар

СКАЙтел компани сим картад суурилсан ТООН ГАРЫН ҮСЭГ үйлчилгээг нэвтрүүллээ. 

Та энэхүү үйлчилгээг 11-р сарын 30-ны өдрийг дуустал урамшуулалт үнээр буюу 10,000₮ -өөр худалдан авах боломжтой. 

* Бүртгэлийн хураамж 5000₮ 

Сим картад зориулсан тоон гарын үсгийн үйлчилгээг ашиглах тохиолдолд гэрчилгээг заавал шинээр худалдан авах шаардлагатай. Гэрчилгээг худалдан авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

Тоон гарын үсгийн гэрчилгээ нь 2 төрөлтэй 

- Сим картад суурилсан Тоон гарын үсгийн үйлчилгээг 18 наснаас дээш насны иргэд ашиглах боломжтой. 

- Өөрт ойрхон байрлах СКАЙтелийн үндсэн салбарт хандан үйлчилгээг авах боломжтой.