СКАЙтел аппликэйшнээс Яг ОДОО бэлгээ аваарай

2021-08-30 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

ЯГ ОДОО хамгийн сонирхолтойгоор урамшууллаа аваарай

СКАЙтелийн бүх хэрэглэгчдэдээ зориулан  намрын урамшууллын хүрээнд ЯГ ОДОО хамгийн сонирхолтой урамшууллыг зарлаж байна.

“Ямар урамшуулал вэ?”

Энэ бол СКАЙтел аппликэйшнд ЯГ ОДОО нэрээр байрлах цэс юм. Урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээ, Скаймедиагийн бүх хэрэглэгч  цэнэглэлт, багц худалдан авалт,  төлбөр төлөлт тутамдаа ОНОО цуглуулж, тухайн оноогоороо СКАЙтел аппликэйшнд байрших сонирхолтой урамшуулалд оролцож, бэлгээ өөрийн  цугларсан оноогоороо бэлэг авангаа цагийг зугаатай өнгөрүүлэх юм.

АППликэйшн нь дотроо 2 үндсэн цэсээс байрших юм.

  • Бидний сайн мэдэх SHAKE&WIN цэс

Та өөрт цугларсан 1000 оноогоороо SLOT машиныг эргүүлж өдөр тутамдаа хэрэгтэй хэрэгцээт бэлгүүдийг авах боломжтой.

  • Цоо шинэ SHOPPING цэс

Та дэлгүүр хэсэхээ түр хойшлуулаарай. Өөрийн харилцаа холбооны хэрэглээний зардлаа төлөөд л цугларсан оноогоороо худалдан авалт хийж хүсэж буй БЭЛГЭЭ авах боломжийг танд олгож байна.  Хамгийн сонирхолтой урамшуулалдаа ЯГ ОДОО хамрагдаарай.  Цэнэглэлт болон төлбөр төлөлтөөс цугларсан 5,000 ба түүнээс дээш оноогоороо санал болгож буй бэлгээс авах боломжтой.

 Гэхдээ мэдээж тоо ширхэгийн хувьд цөөхөн байрших учир та ЯГ ОДОО тоглоорой. АПП Дэлгүүрт 7 хоног бүр байрших өөр өөр 9 төрлийн БЭЛЭГ байрших бөгөөд 3 нь СУПЕР байх болно. Бэлэгний тоо ширхэг ил тодоор баруун доод буланд байршина. Хамгийн түрүүнд хүсэлт явуулсан хэрэглэгч тухайн өдрийн супер бэлгийг авах боломжтой.

ОНООГОО хэрхэн цуглуулах вэ?   

Та төлбөр төлөлт болон цэнэглэлт, дата багц худалдан авалт бүрдээ ОНОО авах боломжтой юм. ОНООГООРОО дээрх бэлгүүдийг авах боломжтой.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид цэнэглэлт болон дата багц худалдан авалтаасаа оноо цуглуулах юм. Мөн шинэ хэрэглэгч болоод 500 оноог шууд авах боломжтой.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дата багцаа идэвхжүүлээд дараах оноог авах боломжтой.

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлбөр төлөлт болон илүү төлөлт бүрийнхээ 5000₮ тутамд 500 оноогоо аваарай.  Харин дата багц идэвхжүүлээд дараах оноогоо цуглуулаарай. Мөн шинэ хэрэглэгч болоод 2000 оноог шууд авах боломжтой.

СКАЙмедиа өрхийн үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод 2000 оноо авах боломжтой бөгөөд UP, TP үйлчилгээний төлбөр төлөлт болон илүү төлөлт бүрийнхээ 5000₮ тутамд 500 оноогоо аваарай.