“ЦӨМӨӨХЭЙН БЭЛЭГ УРАМШУУЛАЛ”

2021-11-29 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙтелийн бүх хэрэглэгчдэдээ зориулан  шинэ жилийн адал явдлаар дүүрэн Цөмөөхэйн БЭЛЭГ урамшууллыг СКАЙтел аппликэйнш болон СКАЙтел вэб хуудаснаа зарласан байгаа.

“Цөмөөхэйн БЭЛЭГ”-ийг хэрхэн авах вэ?  

Урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгчид цэнэглэлт, дата багц худалдан авалт,  төлбөр төлөлт тутамдаа ОНОО цуглуулж, тухайн оноогоороо СКАЙтел аппликэйшнд байрших сонирхолтой урамшуулалд оролцож, бэлгээ авах юм. СКАЙтел аппликэйшнд нэвтрэн ороод “Цөмөөхэйн БЭЛЭГ” гэсэн цэсрүү орсноор үлгэрийн орны эрэлхэг Цөмөөхэй зөвхөн танд зориулан олон төрлийн бэлэг бэлдсэн байгаа.  

Тоглох заавар:

Та өөрийн авахыг хүссэн бэлэг дээрээ дарахад таны оноо хасагдана. Тоглолт эхлэх үед дэлгэцэнд бэлгийн хайрцагууд гарч ирэх бөгөөд та нэг хайрцагийг сонгох боломжтой. Тухайн хайрцагт цөмөөхэй байвал та бэлгийн эзэн болно. Дүрэм тун амархан, та өөрийн оноогоо цуглуулаад азын тэнгэртээ хүслээ шивнээрэй.

Өөрийн харилцаа холбооны хэрэглээний зардлаа төлөөд л Цэнэглэлт болон төлбөр төлөлт, дата багц идэвхжүүлэлтээс цугларсан  3,000  хүртэлх  оноогоороо дараах бэлгүүдийг авах боломжтой.

Төлбөр төлөлт болон цэнэглэлт тутамдаа цугларсан оноогоороо та дээрх бэлгүүдийн эзэн болох боломжтой мөн СУПЕР шагналын эзэн болох боломжтой.  

СУПЕР шагналууд таныг хүлээж байгаа.

СУПЕР шагналыг таны аз од болон сайхан сэтгэлийг үнэлж өгөх болно.

Өөрийн оноогоор авсан бэлгээ та өөртөө авах болон  дотнын хүмүүсдээ бэлэглэх боломжтой. Бэлгээ бусдад сэтгэл гарган өгсөн таныг СУПЕР шагналд хүрэх эрхээр шагнах болно. Бусдыг баярлуулдаг нэгнийг хувь тавилан үргэлж шагнадаг юм шүү.

Супер бэлгийн эзэн тодруулах хугацаа 

- 12дугаар сарын 02 нд Samsung Galaxy Buds Pro ухаалаг чихэвч 

- 12дугаар сарын 09 нд Ганган гацуур мод 

- 12дугаар сарын 16 нд Имарт 500К эрхийн бичиг

- 12дугаар сарын 23 нд Samsung Galaxy watch 4 ухаалаг цаг 

- 01 дүгээр сарын 01 нд iPhone 13 ухаалаг утас 

Жич: Супер бэлгийн эздийг долоо хоног бүрийн пүрэв гарагт СКАЙтел пэйж хуудсаар лайв хийн тодруулах болно. 

Цөмөөхэйн БЭЛЭГ-ийг авахад ОНОО хамгийн чухал. Оноогоо хэрхэн цуглуулах тухай дэлгэрэнгүй мэдээллийг танд тайлбарлаж өгье. 

Та төлбөр төлөлт болон цэнэглэлт, дата багц худалдан авалт бүрдээ ОНОО авах боломжтой юм. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид цэнэглэлт болон дата багц худалдан авалтаасаа оноо цуглуулах юм. Мөн шинэ хэрэглэгч болоод 500 оноог автоматаар авах боломжтой.

  • Урамшуулалт цаасан болон онлайн картууд хамаарна.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дата багцаа идэвхжүүлээд дараах оноог авах боломжтой.

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлбөр төлөлт бүрийнхээ 5000₮ тутамд 500 оноог цуглуулах бөгөөд  шинэ хэрэглэгч болоод  1000 оноог шууд авах боломжтой. Харин дата багц идэвхжүүлээд дараах оноогоо цуглуулаарай.

Жич: Илүү төлөлт тутмын 5000₮ тутамд 500 оноо авах боломжтой.