Go Go Win хөлөгт тоглоомоо тоглоод Турк улс руу аялаарай.

2022-03-23 Урамшуулал Мэдээ мэдээлэл

СКАЙтелийн бүх хэрэглэгчид дата багц идэвхжүүлэлт болон цэнэглэлт, төлбөр төлөлт тутамдаа ОНОО цуглуулж, цуглуулсан оноогоороо СКАЙтел аппликэйшнд байрлах Go Go Win хөлөгт тоглоомд оролцож өөрийн авхаалж, самбаа, аз од-оо сориорой.

Go Go Win –д оролцох тун амархан. Хэрэглэгч бүр СКАЙтелийн үйлчилгээг авах бүрдээ цугларсан оноогоо 3000 болмогц хөлөгт тоглоомонд шоо шидэх боломжтой болно. Шооны буусан тоонд нүүдэл хийж, тухайн нүдэнд байгаа ваучер болон нэгж дата зэрэг хэрэгцээт бэлгийн эзэн болох юм. Хөлөгт тоглоомын тойргийг бүтэн нэг тойрох үед танд СУПЕР бэлгийн 1 эрх нээгдэх бөгөөд СУПЕР бэлэг нь  Турк улс руу аялах аяллын эрх байна. Нийтдээ 6 ялагч тодруулах энэхүү тоглоомд оролцох боломж хүн болгонд нээлттэй.

СУПЕР бэлгийн эздийг:

  • 2022 оны 4 дүгээр сарын 7
  • 2022 оны 4 дүгээр сарын 21
  • 2022 оны 5 дугаар сарын 5 нд SKYtel PAGE хуудсаар LIVE хийж тодруулна.

Тоглоом гэнэтийн бэлгээр дүүрэн байх болно.

Жишээ нь: Таны нүүдэл Онгоцны зурагтай нүдэн дээр буусан тохиолдолд танд СУПЕР бэлгийн 1 эрх автоматаар нээгдэнэ.

Сайхан мэдээ: Та 3000 оноо дахин цуглуулаад тоглолтод оролцсон боломжтой бөгөөд өмнө нь тоглож байсан нүүдлээсээ тоглолтоо эхлүүлэх болно.

Хэрхэн тоглох вэ?

  • Оноо цуглуулах
  • SKYtel application-г татах
  • Go Go Win цэс-д нэвтрэх
  • Тоглох хэсгийг дарснаас шоо шидэж өөрийн дүрийг авснаар тоглох болно.

Аппликэйшн дотор танд туслах ТУСЛАМЖ хэсэг байрлах бөгөөд тоглоомын талаарх ерөнхий мэдээллийг авах боломжтой.

 

ОНООГОО ХЭРХЭН ЦУГЛУУЛАХ ВЭ?  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дараа төлбөрт үйлчилгээ:

Дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч автоматаар 1000 оноог бэлгэнд авах бөгөөд төлбөр төлөлт бүрийн 1000₮ тутамд 100 оноог цуглуулах боломжтой. Харин нэмэлт дата багц идэвхжүүлэх бүрд дараах оноог цуглуулах юм.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээ:

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч автоматаар 500 оноог бэлгэнд авах бөгөөд цэнэглэлт болон дата багцаас дараах оноог цуглуулах боломжтой юм.

Урин хавар ирж буй энэ цаг үед улсын дээсийг алхаж Турк улс руу аялах боломж танд байна.