ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ

Ангилал
Гэрээт салбар "Б" гэрээт борлуулагч Мини гэрээт борлуулагч Толгой диллер Скайдиллер Сүлжээ гэрээт борлуулагч

Гэрээт борлуулагч болох

Хувь хүн

Бүртгэлийн хураамж - 0 төгрөг /хаяг, картын танилцуулга, бусад тараах материал дагалдана/
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг
  • Борлуулалт хийх байршлын хаяг

Албан байгууллага

  • Гэрээт борлуулагч болох хүсэлт гаргасан албан бичиг
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Карт борлуулах цэгийн албан ёсны байршлын хаяг
Хөнгөлөлтийн хувь
  • “Б” гэрээт борлуулагч – 4%
  • Скайдиллер – 5%
Холбоо барих:
  • Гэрээт борлуулагч нар: 1516 /үнэ төлбөргүй/
  • Утас: 9000-1516
  • Факс: 11-318487
  • Электрон шуудан: dssd@skytel.mn
hr logo

Танилцуулга

Та MAPPS-д өөрийн контентоо байршуулж түгээх, худалдаалах хүсэлтэй байгаа бол MAPPS ХӨГЖҮҮЛЭГЧИЙН ТӨВ-д хандаарай. https://developer.mapps.mn хаягаар манай ХӨГЖҮҮЛЭГЧИЙН ТӨВ вэбсайтад хандан шинэ гишүүн-ээр бүртгүүлж, нэвтрэх эрхийг авснаар та өөрийн бүхий л контентоо MAPPS-д байршуулж хэрэглэгчдэд төлбөртэй болон төлбөргүй хэлбэрээр хүргэх боломжтой

ХӨГЖҮҮЛЭГЧИЙН ТӨВ ВЭБСАЙТЫН ДАВУУ ТАЛ

  1. ХӨГЖҮҮЛЭГЧИЙН ТӨВ вэбсайт нь МИНИЙ АПП-УУД, БОРЛУУЛАЛТ, МЭДЭЭЛЭЛ, ТУСЛАМЖ гэсэн үндсэн цэсүүдийг агуулсан бөгөөд МИНИЙ АПП-УУД хуудсаар дамжуулан та өөрийн апп-аа бүртгүүлнэ. Та тухайн апп-аараа дамжуулан туслах контент худалдаалах бол тэдгээрийг мөн уг хуудсаар дамжуулан бүртгэх шаардлагатай.
  2. БОРЛУУЛАЛТ цэсээр дамжуулан та өөрийн апп-ын борлуулалтын мэдээллийг шууд авах ба борлуулалтын статистик мэдээллийг ХҮСНЭГТ, ГРАФИК, КАЛЕНДАРЬ хэлбэрээр хянах боломжтойгоос гадна сар бүрийн орлого хуваарилалтын мэдээллээ хянаж өөрийн банкны дансандаа орлогоо авах болно.
  3. ИРСЭН МЭДЭЭЛЭЛ цэсээр дамжуулан таны апп-ын бүртгэлтэй холбогдолтой MAPPS админаас ирсэн болон бусад мэдээллийг авах боломжтой.
  4. IN-APP ТЕСТ ХЭРЭГЛЭГЧИД цэсээр дамжуулан та ТУСЛАХ КОНТЕНТ худалдаалах КОДЫН САН-г өөрийн апп-даа оруулж тестлэхэд зориулсан ТЕСТ ХЭРЭГЛЭГЧ үүсгэх боломжтой юм.
  5. ТУСЛАМЖ цэсээс та хөгжүүлэгчдэд зориулсан "ГАРЫН АВЛАГА" материалыг авч ашиглах, ТУСЛАХ КОНТЕНТ-оос борлуулалтад зориулсан хөгжүүлэлтийн заавар болон түүнд зориулсан КОДЫН САН, ЖИШЭЭ АПП-уудыг татан авч ашиглана. Мөн АСУУЛТ ХАРИУЛТ хуудаснаас өөрийн сонирхсон асуултуудад хариулт авах, санал хүсэлтээ ХОЛБОО БАРИХ хуудсаар дамжуулан бидэнд ЗАХИДАЛ ИЛГЭЭН холбогдож болно.
hr logo

Skymelody үйлчилгээнд дуу оруулах

  • Уран бүтээлч та Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хүрээнд Skymelody үйлчилгээнд өөрийн уран бүтээлээ оруулах ба хүсэлтээ дараах зааврын дагуу бидэнд илгээнэ үү
  • Файлыг татаж, мэдээллийг бөглөөд skymelody@skytel.mn хаягт хавсаргаж илгээнэ. Бид мэйлийг авмагц тантай эргэн холбогдох болно.
hr logo

Видео санд контент оруулах

Та Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хүрээнд СКАЙМЕДИА телевизийн видео санд кино, контент нийлүүлэх гэрээ байгуулж, хамтран ажиллах бүрэн боломжтой.

Телевизийн сувгийг дамжуулах

Хэрвээ танай телевиз өөрийн сувгаа СКАЙМЕДИА IPTV -р гаргах хүсэлтэй бол тухайн сувгийг дамжуулах гэрээ байгуулж, хамтран ажиллах бүрэн боломжтой.

hr logo

Ярианы тусгай дугаар

Ярианы тусгай дугаарын гэрээг манай компанитай байгуулахдаа ХХЗХ-той хийсэн гэрээ, гэрчилгээний хуулбар, албан бичиг, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт ирүүлнэ. Гэрээг манай зүгээс тусгай дугаарын сүлжээ ашиглах хүсэлт ирүүлсэн байгууллага руу хүргүүлэх ба 2 тал баталгаажуулан уг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор тусгай дугаарыг Скайтелийн системд үүсгэнэ. Ярианы тусгай дугаартай холбоотой мэдээллийг crc.gov.mn гэсэн сайтаар хандан дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Тусгай дугаар Тариф 1 минут Холболтын хураамж Барьцаа төлбөр Суурь хураамж Орлого хуваарилах
1800**** Хэрэглэгчийн тариф буюу түхайн оператор компанийн бусад сүлжээ рүү ярих тариф байхгүй байхгүй байхгүй 100% 0%
1900**** 350-700 хүртэлх төгрөг /НӨАТ орсон/ байхгүй байхгүй байхгүй 40% 60%

Мессэж тусгай дугаар

Мессэжний тусгай дугаарыг Монгол контент ХХК болон бусад оператор компани дээр үүсгэх боломжтой болно. Холбогдох дугаараа оператор компани дээр үүсгэн манай компани дээр доорх материалыг бүрдүүлэн ирүүлнэ. Үүнд:

  • Smsnumber.mn сайтын тусгай дугаар хүсэгчийн анкетыг бөглөсөн байх
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний баталгаажсан хуулбар
  • Төлбөр төлсөн баримт
  • Албан бичиг

Гэрээг 2 тал гарын үсэг зуран, тамга даран баталгаажуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор системд үүсгэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл, дугаар сонголт зэргийг smsnumber.mn сайтаас авна.

Тусгай дугаар Тариф 1 минут Холболтын хураамж Барьцаа төлбөр Суурь хураамж Орлого хуваарилах
1800**** Хэрэглэгчийн тариф буюу түхайн оператор компанийн бусад сүлжээ рүү ярих тариф байхгүй байхгүй байхгүй 100% 0%
1900**** 350-700 хүртэлх төгрөг /НӨАТ орсон/ байхгүй байхгүй байхгүй 40% 60%