ТАНИЛЦУУЛГА

Хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд гарын үсэг нь хувь хүний өөрийгөө тодорхойлж батлах дахин давтагдашгүй тэмдэг болон үлддэг. Уламжлалт гарын үсгийг орлох технологийн шийдэл бий болсноор тоон гарын үсэг ашиглах боломжтой болсон. Тухайлбал, Компанийн захирлууд болон нягтлан бодогчид нэг жилд ойролцоогоор 1,000 орчим гарын үсэг зурдаг байна. Дэвшилтэд технологийн шийдэл бүхий СИМ картад суурилсан тоон гарын үсэг хэрэглээнд нэвтэрлээ. Тус тоон гарын үсэг нь цахим орчинд тухайн иргэнийг өөрөө мөн болохыг бүрэн нотолж чадах, хуулиар хүчин төгөлдөр баталгаажсан дижитал технологи билээ. Ямарваа нэгэн гэрээ, санамж бичиг, тушаал баримт бичгийн албан ёсны, найдвартай эсэхийг шалгахдаа эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг байгаа эсэхийг хардаг бол цахим орчинд эдгээрийг орлох, баталгаажуулалт нь тоон гарын үсэг болох юм

ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГ

  • Хуулийн өмнө хүчин төгөлдөр
  • Хуурамчаар үйлдэх боломжгүй
  • Хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой тул таны цаг завыг хэмнэнэ
  • Нууцлал өндөр
  • Хэрэглэхэд амар

СИМ КАРТАД СУУРИЛСАН ТООН ГАРЫН ҮСЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ИДЭВХЖҮҮЛЭХ ВЭ?

  • Утасны дугаараа солихгүйгээр одоо ашиглаж буй энгийн сим картаа тоон гарын үсэгтэй СИМ картаар сольж тус үйлчилгээг ашиглах боломжтой.
  • Урамшууллын хугацаа буюу 11-р сарын 30-ны өдрийг дуустал 10,000 төгрөгөөр СИМ картад суурилсан тоон гарын үсгийг худалдан авах боломжтой.
Үндсэн үнэ Урамшууллын үнэ Урамшууллын хугацаа
СИМ карт 11'000₮ 5'000₮ 2021.11.30-ны өдрийг дуустал
Гэрчилгээ 22'000₮ 5'000₮

  • Үйлчилгээний хураамж 5000₮
  • СИМ Картад суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг ашиглах тохиолдолд гэрчилгээг заавал шинээр худалдаж авах шаардлагатай. Үүний тулд дараах бичиг баримтыг бүрдүүлэх юм


    Тоон гарын үсгийн гэрчилгээ нь хоёр төрөлтэй байна.

    ГЭРЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

    Гэрчилгээний төрөл Бүрдүүлэх бичиг баримт Гэрчилгээний хүчинтэй хугацаа
    Хувь хэрэглэгчийн гэрчилгээ Цахим иргэний үнэмлэх 12 Сар
    Байгууллагын гэрчилгээ Цахим иргэний үнэмлэх
    Байгууллагын гэрчилгээ
    Байгууллагын албан бичиг
    Итгэмжлэл
    • Цахим иргэний үнэмлэх нь сүүлийн нэг сарын дотор ТҮЦ машинаас авсан тохиолдолд хүчинтэй
    • Байгууллагын албан бичиг нь гэрчилгээ авах ажилтны овог нэр, албан тушаал, регистрийн дугаарыг тусгасан байна. Түүнчлэн, албан бланк дээр байгууллагын тамгын хамт хүчинтэй
    • Итгэмжлэл нь гэрчилгээ авах ажилтан нь өөрийн биеэр ирэх боломжгүй бол итгэмжлэл үйлдэх бөгөөд энэ тухайгаа албан бичигт тусгасан байна
    • САНАМЖ:
    • СИМ Картад суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг 18-аас дээш насны иргэд ашиглах боломжтой.
    • Өөрт ойр байрлах СКАЙтелийн үндсэн салбарт хандан тус үйлчилгээг авах боломжтой.