СКАЙМЕДИА ХЭРЭГЛЭГЧИЙН ЗААВАЛ МЭДЭХ 10 ЗҮЙЛ

Скаймедиа хэрэглэгч болсон танд заавал мэдэх 10 зүйл

1 Хэрэглэгч та www.facebook.com/SKYMEDIAMN энэхүү хуудсанд LIKE дарснаар үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
2 Хэрэглэгчийн ГЭРЭЭ-н дээрх нэвтрэх нэрс болон нууц үгсийг юунд ашигладаг вэ?
Гэрээний № Төлбөр төлөх, нэмэлт үйлчилгээ авах болон үйлчилгээтэй холбоотой асуудал шийдвэрлүүлэхээр лавлах утас, үйлчилгээний төвд хандах тохиолдолд ашиглана.
Skymedia.mn хэрэглэгчийн нэр [my.skymedia.mn] сайтад нэвтрэн хэрэглэгчийн мэдээлэлтэй танилцах болон онлайнаар төлбөр төлөхөд ашиглана.
Супер нууц үг [my.skymedia.mn] сайтад нэвтрэн хэрэглэгчийн мэдээлэлтэй танилцан, онлайнаар төлбөр төлөх мөн Видео сангаас төлбөртэй кино үзэх, IPTV тохиргоо хийх зэрэгт ашиглана.
Wi-Fi нууц үг Гэртээ Wifi холболтоороо интернэт орох тохиолдолд ашиглана.
Суурин утасны дугаар Энэ нь таны IP76 суурин утасны дугаар бөгөөд суурин утасны төхөөрөмжийн тохиргоо хийх болон [ip.skymedia.mn] сайтад нэвтрэх тохиолдолд суурин утасны ПИН кодтой хамт ашиглана.
Суурин утас ПИН код Ухаалаг гар утас болон таблетэн дээр IP76 суурин утсаа ашиглах тохиолдолд тохиргоо хийхэд ашиглана. Мөн [ip.skymedia.mn] сайтад нэвтрэн суурин утасныхаа хэрэглээг хянах боломжтой.
SKYMEDIA GO хэрэглэгчийн ID Скаймедиа видео сан дахь кино, контент болон гадаад дотоодын 42 сувгийг зөөврийн компьютер, ухаалаг гар утас, таблет ашиглан Now хэрэглэгчийн ID-аараа нэвтэрч ороод үзэх боломжтой.
3 ТӨЛБӨР ГАРСАН ЭСЭХЭЭ ЯАЖ МЭДЭХ ВЭ ?
Шууд ТВ-ээсээ төлөх Та Хаан болон Худалдаа Хөгжлийн банкны харилцагч бол СКАЙМЕДИА ГЭРЭЭ-ний дугаараар бүртгүүлээд ТВ-ээсээ [МЕНЮ] -> [Таны туслах] -> [Цахим салбар] гэж ороод төлбөрөө төлөх боломжтой.
Цахим хаягаар СКАЙМЕДИА хэрэглэгчийн нэр, Супер нууц үгний тусламжтай нэвтрэн онлайнаар төлөх боломжтой.
Дансаар төлөх ХХБ-499008863, Голомт-1102047493,Төрийн банк-10020001318, Хаан-5003439787, Хас-5000733393 эдгээр дансаар гүйлгээний утга хэсэгт СКАЙМЕДИА ГЭРЭЭ-ний дугаар, гэрийн хаягаа оруулаад төлбөрөө төлөх боломжтой.
Үйлчилгээний салбараар төлөх Хэрэглэгч та СКАЙМЕДИА үйлчилгээний Тэнгис салбаруудаас гадна СКАЙТЕЛ-ийн үйлчилгээний үндсэн салбаруудаар төлөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг [www.skymedia.mn] сайтаас авна уу.
4 Лавлах зүйл гарвал хаана хандах вэ? Хэрэглэгч та 24 цагийн турш ажиллах Лавлагаа дуудлагын төвтэй 76769000 утсаар холбогдооро
5 Skymedia Go үйлчилгээ гэж юу вэ? Гадаад дотоодын 60 суваг болон видео сангийн кино контентыг хаана ч үзэх боломжтой хөдөлгөөнт телевизийн үйлчилгээ юм. Танд интернэт орчин болон ухаалаг төхөөөрөмж байхад хангалттай. Зурагтынхаа “Цахим салбар” цэсэнд хандан идэвхжүүлээд Skymedia GO хөдөлгөөнт телевизийн үйлчилгээг ашиглана. Сарын хураамж нэг төхөөрөмжид 6,900 төгрөг.
МЕНЮ ТАНЫ ТУСЛАХ ЦАХИМ САЛБАР СОНГОСОН БАГЦЫН МЭДЭЭЛЭЛ
6 IP76 суурин утас гэж юу вэ? IP76 суурин утас нь онлайн орчинд хаана ч ашиглах боломжтой, дуудлага шилжүүлэх, дуут шуудан гэх мэт нэмэлт үйлчилгээнүүдтэй, сүүлийн үеийн дэвшилтэт суурин утасны үйлчилгээ юм. Мөн хэрэглэгч өөрөө хэрэглээгээ дор бүр нь хянах давуу талтай.
- СКАЙМЕДИА Гурвалсан үйлчилгээний хэрэглэгч бүрт энгийн дугаар үнэгүй авах эрх болон сар бүр сүлжээ харгалзахгүй 1000₮-ийн ярианы эрх ашиглах боломжтой байдаг.
- Энгийн суурин утасны аппараттай бол homegateway салаалалч төхөөрөмжиндөө шууд залган ашиглах боломжтой ба ухаалаг гар утас, таблет дээр ашиглах болон дэлгэрэнгүй заавартай хэрэглэгчийн гарын авлаганаас танилцана уу.
7 IPTV Нэмэлт үйлчилгээ гэж юу вэ? 1. УХРААХ-ЗОГСООХ-ДАХИН ЭХЛҮҮЛЭХ - Яг одоо гарч байгаа нэвтрүүлгийг ухрааж үзэх болон түр зогсоогоод зогсоосон хэсгээсээ үргэлжүүлэн үзэх.
2. НӨХӨЖ ҮЗЭХ- 96 цаг буюу 4 хоногт гарсан нэвтрүүлэг, киног хүссэн үедээ нөхөж үзэх.
3. БИЧЛЭГ ХИЙХ- Телевизийн хүссэн хөтөлбөрөө бичлэг хийн 14 хоног хадгалж хүссэн үедээ үзэх гэх мэт төлбөртэй болон төлбөргүй маш олон нэмэлт үйлчилгээ байдаг. Ямар үйлчилгээ нь ямар багц дээр төлбөртэй байдаг болон өөр бусад нэмэлт үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчийн гарын авлага эсвэл [www.skymedia.mn] сайтнаас авах боломжтой.
8 Төлбөр гарсан эсэхээ яаж мэдэх вэ? Хэрэглэгч таны тухайн сарын үйлчилгээний төлбөр дараа сарын 8-ны өдөр бодогдон, танаас нэхэмжлэгдэх бөгөөд энэхүү үйлчилгээний төлбөрөө сар бүрийн 21-ний дотор төлөх шаардлагатай. Хэрвээ 21-ний дотор төлөөгүй тохиолдолд үйлчилгээ 22-ны өдөр хаагддаг болохыг анхаарна уу. Үйлчилгээний төлбөрөө гарсан эсэхийг мэдэх дараах боломжууд бий. Үүнд:
  • 1. Төлбөрийн мэдээлэл нь нэхэмжлэл бодогдсон даруйд таны бүртгэлтэй гар утсанд SMS-ээр ирнэ.
  • 2. [my.skymedia.mn] сайтанд нэвтрэн төлбөр төлөх хэсгээс төлбөрийн мэдээгээ харах боломжтой.
  • 3. Телевизороосоо [МЕНЮ] -> [Таны туслах] ->[Цахим салбар] хэсгээс мөн харах боломжтой.
9 Видео сан гэж юу вэ? Гадаад болон дотоодын кино контентуудыг хүссэн үедээ түрээслэн үзэх боломжтой. Түрээслэснээр та 4 хоногийн турш хэдэн ч удаа үзэж болно. Тухайн контентоос хамааран өөр өөр үнэтэй байх ба таны түрээслэн үзсэн контентийн төлбөр дараа сарын үйлчилгээний төлбөр дээр нэмэгдэж гарна.
10 Удирдлаганаас: МЕНЮ ВИДЕО САН гэсэн дарааллаар орж ашиглана уу.Эсвэл та удирдлагын Цэнхэр товчийг дарна уу.