Гар утас, төхөөрөмжийн цагийг зуны цагийн тоололд шилжүүлэх


  1. Андройд утасны цагийг тохируулах:
  2. Алхам 1.
    Утасныхаа Apps хэсгийн settings рүү орно.

    Алхам 2.
    Date and time хэсгийг
    сонгоно.

    Алхам 3.
    Automatic time zone -г цуцална.

    Алхам 4.
    Select time zone хэсгээс Seoul /GMT+9:00/ сонгоно.


  3. iPhone гар утасны цагийг тохируулах:
  4. Алхам 1.
    Утасныхаа Settings цэс рүү орно

    Алхам 2.
    General хэсэг рүү орон Date & Time -г сонгоно.

    Алхам 3.
    Time zone хэсэг рүү
    орно.

    Алхам 4.
    Seoul /GMT+9:00/ гэсэн цагийн бүсийг сонгоно.


Гар утас, төхөөрөмжинд APN тохиргоо хийх заавар

Хэрэглэгч та төхөөрөмжөөрөө интернэтэд орохын тулд таны төхөөөрөмж АPN тохиргоо хийсэн байх шаардлагатай. Дараах зааврын дагуу APN тохиргоо хийнэ

  1. Android үйлдлийн системтэй төхөөрөмжинд APN тохиргоо хийх заавар:
  2. Алхам 1.
    Төхөөрөмжийн setting цэсний More networks хэсэгт орно

    Алхам 2.
    Mobile
    networks цэс рүү
    орно.

    Алхам 3.
    Access Point Names
    хэсэг рүү
    орно.

    Алхам 4.
    APN хэсэг рүү орон
    + тэмдэг дээр
    дарна.

    Алхам 5.
    Доорх хэсэг гарч ирэхэд Name: Skytel,
    Apn: Style гэж бичнэ.
    Эсвэл Name: net,
    Apn: net гэж
    бичиж болно.

    Алхам 6.
    Тохиргоог хийсний дараа settings дээр даран (ихэвчлэн утасны зүүн доод буланд байдаг) доорх сонголт гарахад save товчийг дарна.

    Алхам 7.
    SAVE товчийг дарсаны дараа доорх хэсэг гарч идэвхжүүлнэ.

    Алхам 8.
    Тохиргоог хийсий дараа Mobile data-г
    идэвхжүүлнэ.


  3. IOS(I pad I phone) төхөөрөмжинд APN тохиргоо хийх заавар:
  4. Алхам 1.
    Settings цэсрүү орон Cellular хэсгийг сонгоно.

    Алхам 2.
    Cellular Data Network хэсэг рүү орно.

    Алхам 3.
    APN хэсэгт style (net, internet ) гэж бичиж буцах товчийг дарна.

    Алхам 4.
    WIFI байхгүй орчинд интернэт үйлчилгээ ашиглах бол Settings - Cellular Data - ON болгон ашиглана.


  5. Андройд төхөөрөмжид GOOGLE ACCOUNT үүсгэх заавар:
  6. Алхам 1.
    Home screen, press MENU, and then tap Settings > Accounts & sync > Add account > Google.

    Алхам 2.
    Google -рүү ороод Add Google Account гэсэн хэсэг рүү холбогдоно.

    Алхам 3.
    Add a Google account хэсэгт орох үед Create буюу шинээр гишүүн болох эсвэл “Sign in” буюу өөрийн хаягаараа нэвтрэн орох гэсэн сонголтууд гарч ирнэ. Өмнө нь хаяг үүсгэж байсан хэрэглэгчид өөрсдийн хаягаараа “Sign in” хийгээд орж болно. Харин шинээр гишүүнээр элсэх тохиолдолд “Create” хэсгийг сонгон нэвтэрнэ

    Алхам 4.
    Үүний дараа хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон үүсгэх Gmail хаяг нууц үгээ оруулж өгнө.

    Алхам 5.
    Дараа нь нууц үгээ мартсан тохиолдолд шаардагдах нууц асуулт, хариултыг оруулж, баталгаажуулж өгнө.

    Алхам 6.
    Санамж: Gmail суулгахын тулд утсаараа интернетэд холбогдсон байх хэрэгтэй. Нууц үг оруулахдаа (-,_) тэмдэгтүүдийг ашиглах боломжгүйг анхаарна уу


  7. iOS үйлдлийн системтэй төхөөрөмжид ITUNES /APPLE/ ACCOUNT үүсгэх заавар
  8. Алхам 1.
    Settings хэсгээс ICloud хэсгийг сонгоод Get a Free Apple ID гэсэн хэсэгрүү орно.

    Алхам 2.
    Төрсөн он, сар, өдрөө оруулан *Next* товчийг даран дараагийн цонхонд шилжин өөрийн овог, нэрээ оруулан *Next* товчийг даран дахин дараагийн хэсэгт *Next* товчийг даран үргэлжлүүлнэ

    Алхам 3.
    Email гэсэн хэсэгт gmail хаягаа бичин *Next* товчийг дарна, дараагийн хэсэгт тэмдэг, үсэг, тоо орсон нууц үгээ оруулна.

    Алхам 4.
    Асуулт хариултын 3-н цонх гарах бөгөөд дээрх асуултад хариултыг (мартахгүй асуулт хариулт байх хэрэгтэй) тэмдэглэн *Next* товчийг дарна, дараагийн хэсэгт мөн *Next* товчийг дарна.

    Алхам 5.
    Дараагийн хэсгүүдэд *Agree* товчийг дарж ITUNES /APPLE/ ACCOUNT үүснэ.

    Алхам 6.
    Таны Алхам 3-т бүртгүүлсэн e-mail хаяганд хэсэг хугацааны дараа баталгаажуулалтын код ирэх бөгөөд тухайн е-mail рүү орж Verify now дарж.

    Алхам 7.
    Setting-н ICloud хэсэгээс ITunes& App Store хэсэгрүү орж Apple ID болон нууц үгээ оруулаад Review дарна.

    Алхам 8.
    Agree товчийг дарах ба None хэсгийг сонгоно. Дараагийн гарах цонхонд НЭР, ГЭРИЙН ХАЯГ, УТАСНЫ ДУГААР тус тус оруулна.


  9.   Андройд болон iOs утасны автомат update тохируулах заавар
  10. Алхам 1.
    Android утасны Play store & market / хэсэгт нэвтрэн Settings цэсийг нээнэ.

    Алхам 2.
    Төхөөрөмжинд татан авсан аппликэшн-г ямар тохиолдолд "Automat Iupdate" хийх тохиргоог дараах зааврын дагуу хийнэ. Auto-update apps,

    Алхам 3.
    Алхам 3. Төхөөрөмжийн функцийг шинэчлэх эсэхийг тохируулахдаа дараах зааврын дагуу тохируулна. Settings > About Phone > Software Update > Auto


  11.   iOs утасны update хийх тохиргоо
  12. Алхам 1.
    Төхөөрөмжинд татан авсан аппликэйшн-г ямар тохиолдолд update хийх тохиргоог дараах зааврын дагуу тохируулна. Menu > Settings > itune & App Store > automatic downloads > updates хэсгийг нээх, хаах тохиргоог өөрт тохируулан хийнэ.

    Алхам 2.
    Төхөөрөмжийн функцийг шинэчлэх эсэхийг тохируулахдаа дараах зааврын дагуу тохируулна. Menu- Settings – General – Software Update- хийвэл сүүлийн үеийн version-той болох ба дата хэрэглээг асаасан тохиолдолд нэгж унахыг анхаарна уу


  13. Дата хэрэглээндээ хязгаар тогтоох, хяналт тавих
  14. Өөрийн ашиглаж буй төхөөрөмжинд дата хэрэглээндээ хязгаар тогтоох, хяналт тавих боломжтой ба дараах зааврын дагуу тохируулна
    Андройд үйлдлийн системтэй төхөөөрөмжид тохиргоо хийх.

    Settings > Data usage > Mobile data: check хийнэ > Set mobile data limit хэсэгт дараах зурагт үзүүлсэний дагуу хязгаар тогтоох боломжтой.