Олон улсын үйлчилгээ

Та гадаадад гар утастайгаа аялан дэлхийн 240 орчим орны 760 гаруй оператортай холбогдон дуудлага хийх, мессэж илгээх, дата ашиглах цогц үйлчилгээ юм.

Олон улсын үйлчилгээний багцууд

Онцлог, Давуу тал

  • Дараа төлбөрт болон урьдчилсэн төлбөрт бүх хэрэглэгчид роуминг үйлчилгээг ашиглах боломжтой
  • Гадаадад зорчих үедээ өөрийн дугаар бүхий гар утасаа ашиглах боломжийг танд олгоно
  • Монголдоо анх удаа урьдчилсан төлбөрт хэрэглэгчиддээ цогц роуминг
  • Урьдчилсан төлбөрт хэрэглэгчид барьцаа төлбөр байршуулахгүйгээр ярианы роуминг үйлчилгээг ашиглана.

ЦОГЦ РОУМИНГ


Цогц (яриа, мессэж, дата) роуминг үйлчилгээг дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт бүх хэрэглэгчид ашиглах боломжтой. Цогц роуминг үйлчилгээг идэвхжүүлсэн хэрэглэгчид яриа, мессэж дээр суурилсан нэмэлт үйлчилгээ болон дата үйлчилгээ ашиглах боломжтой.

Бүртгүүлэх

Урьдчилсан төлбөрт болон Дараа төлбөрт хэрэглэгчид өөрт ойр үйлчилгээний салбарт хандаж одоо ашиглаж буй СИМ картаа нэг л удаа солиулаад роуминг үйлчилгээг ашиглах боломжтой. Дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн өөрийн биеэр үйлчилгээний салбарт хандаж роуминг үйлчилгээний гэрээ байгуулна


МЕССЭЖ РОУМИНГ


  • Скайтелийн урьдчилсан болон дараа төлбөрт бүх хэрэглэгчид мессэж роуминг үйлчилгээг ашиглах боломжтой. Үйлчилгээг ашиглахад нэмэлт барьцаа төлбөр байршуулах шаардлагагүй.
  • Мессэж роуминг үйлчилгээг идэвхжүүлсэн хэрэглэгчид дата үйлчилгээг ашиглах боломжгүй.

Бүртгүүлэх

Та үйлчилгээний салбарт хандан одоо ашиглаж буй СИМ картаа роуминг үйлчилгээний СИМ картаар солиулна уу.

Санамж

  • Монголд ашигладаг дата багцын үйлчилгээ роуминг хийх үед ажиллахгүй болно. Дата үйлчилгээний үнэ тариф тухайн улсын дата тарифаас хамаарч өндөр үнэтэй байдаг тул хэрэглээндээ анхаарна уу
  • Та гадаад улсад роуминг үйлчилгээний сүлжээ таниулахдаа роуминг үйлчилгээний нэмэлт аппликэйшн ашигласан бол Монгол улсдаа ирээд дахин аппликеэйшн рүү орж “End roaming” цэсийг дарж Скайтелийн сүлжээгээ таниулна.

ДАТА РОУМИНГ


  • Ярианы роуминг үйлчилгээтэй хэрэглэгчдийн хувьд дата эрх нээлттэй байна.
  • Мессэж роуминг үйлчилгээг идэвхжүүлсэн хэрэглэгчид дата үйлчилгээг ашиглах боломжгүй.

Санамж

Монголд ашигладаг дата багцын үйлчилгээ роуминг хийх үед ажиллахгүй болно. Дата үйлчилгээний үнэ тариф тухайн улсын дата тарифаас хамаарч өндөр үнэтэй байдаг тул хэрэглээндээ анхаарна уу.

ҮНЭ ТАРИФ

Роуминг үйлчилгээг идэвхжүүлсэн хэрэглэгч мессеж хүлээн авахад үнэ төлбөргүй байх бөгөөд бусад үйлчилгээний тариф нь тухайн улсын операторт суурилсан үнээр тооцогдоно.

Хамгийн их зорчдог улсуудын тариф:

ТОП 20 улс Монгол руу ярих Дуудлага хүлээж авах Мессеж бичих Дата /KB/
China 1,800₮ 600₮ 400₮ 3.91₮
Hong Kong 2,000₮ 450₮ 400₮ 2.44₮
France 5,600₮ 450₮ 300₮ 0.98₮
Germany 3,300₮ 450₮ 300₮ 0.98₮
Italy 5,600₮ 450₮ 300₮ 0.98₮
UK 5,600₮ 450₮ 300₮ 0.98₮
Turkey 2,000₮ 450₮ 300₮ 3.91₮
India 2,200₮ 1,100₮ 400₮ 9.77₮
Indonesia 2,900₮ 900₮ 700₮ 9.77₮
Japan 2,500₮ 450₮ 400₮ 2.83₮
Kazakhstan 2,000₮ 450₮ 200₮ 2.83₮
Malaysia 3,500₮ 1,000₮ 750₮ 9.77₮
Phillippines 4,000₮ 1,000₮ 750₮ 9.77₮
Russia 2,200₮ 600₮ 500₮ 2.44₮
Australia 3,500₮ 500₮ 400₮ 5.86₮
Canada 4,400₮ 2,800₮ 900₮ 4.88₮
USA 2,500₮ 450₮ 400₮ 2.93₮
South Korea 2,000₮ 450₮ 400₮ 0.50₮
Singapore 2,900₮ 900₮ 500₮ 5.86₮
Taiwan 4,000₮ 800₮ 400₮ 7.81₮

Үйлчилгээний санал гомдлыг хүлээн авах сувгууд

Сувгууд Ажиллах цагийн хуваарь
Лавлах дугаар 76001515 Бүх өдрүүдэд: 09:00-22:00
Онлайн чатаар www.skytel.mn Ажлын өдөр: 09:00-21:00
Амралтын өдөр: 10:00-18:00
И-мэйлээр roaming@skytel.mn

Сүлжээ таниулах заавар

Таны гар утас сүлжээгээ автомат болон гар тохиргоо гэсэн 2 аргаар таньдаг.

Автомат тохиргоо

Та тухайн улсад очоод гар утсаа асаасны дараа ойролцоогоор 5 минут хүртлэх хугацаанд тухайн орны операторуудын аль 1 сүлжээ таны утсанд автоматаар орох ёстой.

Гар тохиргоо

Зарим тохиолдолд хэрэглэгчийн гар утасны загвар, функцээс хамаараад таны гар утас сүлжээгээ автоматаар таниулах тохиргоотой хэдий ч сүлжээ орохгүй байх тохиолдол байдаг. Мөн ихэвчлэн тухайн оронд анх удаа роуминг хийж байх үед сүлжээ гар аргаар тохируулах шаардлагатай болдог. Энэ үед сүлжээгээ гар аргаар таниулах шаардлагатай.

Сүлжээ хайлгах заавар

Утасны загвар функцээс хамаараад сүлжээ хайлгах тохиргооны цэс харилцан адилгүй байдаг. Нийтлэг утаснуудын тохиргоог доор жишээ болгож байршууллаа.

  • iPhone

Settings – Carrier- Automatic off

  • Samsung

Settings – More network – Mobile networks – Network operators – Search networks

  • Nokia

Menu - Settings – Mobile network – Network selection

  • HTC

Settings – Mobile data – Network operators - Search networks 

Сүлжээний төрөл сонгох заавар

Сүлжээ хайлгах зааврын дагуу тохиргоо хийсний дараа утсанд сүлжээ орж ирэхгүй бол сүлжээний төрөл сонгох зааврын дагуу тохиргоо хийнэ үү. Үүний дараа сүлжээгээ дахин хайлгана. 

Sky-ийн сүлжээ нь WCDMA системд ажилладаг. Та роуминг үйлчилгээг ашиглаад гадаад оронд очих үед тухайн орны операторууд GSM болон WCDMA системүүдэд ажиллах болно. Тиймээс гар утасны тохиргоогоо шалгаж үзээрэй.

  • Samsung

Settings – More network – Mobile networks – Network mode – GSM/WCDA auto


  • Nokia

Menu - Settings –Phone - Network mode - Dual mode

  • HTC

Settings – Mobile data – Network operators – Search networks

Роуминг нэмэлт аппликейшн

Дээрх 2 тохиргоог хийсний дараа таны утсанд сүлжээ орж ирэхгүй тохиолдолд роуминг үйлчилгээний СИМ картанд нэмэлтээр суусан аппликейшн руу орж “Start roaming” хэсгийг дарж идэвхжүүлээрэй. Энэ нь таныг  роуминг үйлчилгээг ашиглаж буй хэрэглэгч гэдгийг системд таниулах бас нэг тохиргоо болж өгч байгаа юм.

Санамж

“Start roaming” цэсийг дарж сүлжээ таниулсан бол та Монголдоо ирээд дахин апликейшн рүү орж “End roaming” хэсгийг сонгож Sky-ийн сүлжээгээ идэвхижүүлээрэй.

  • iPhone

Settings–>Phone->SIM application->Roaming ->Start Roaming -> OK 

  • Samsung

Apps->Instant Roaming-> Roaming-> Start Roaming->OK

  • Nokia

Menu -> Settings –> Mobile network –> SIM application->Roaming Start Roaming -> OK 

Танилцуулга

Олон Улсын ярианы World Call 002 гарц эрхэм хэрэглэгч таньд орон зайг үл хамааран Дэлхийн 240 гаруй улс орон руу чанарын өндөр түвшинд холбогдож өөрийн хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа байх боломжийг олгоно.

Онцлог, Давуу тал

  • Хөнгөлөлттэй цагийн хуваарийн дагуу хэмнэлттэй үнийн тарифаар ярина.
  • Ярианы нууцлал өндөр
  • Факс илгээх боломжтой
  • Нэмэлт төлбөр тооцохгүй
  • Орчин үеийн технологи бүхий өндөр хурдны шилэн кабелийг ашиглан сүлжээ болон дууны хоцрогдол, цуурайталгүй

ЦАГИЙН ХУВААРЬ

Ердийн цагийн хуваарь

Даваа - Баасан

06:01 - 23:59

Хөнгөлөлттэй цагийн хуваарь

Даваа - Баасан

24:00 - 16:00

Бямба

16:00 -

Ням

Ярианы эрх авах

Дараа төлбөрт Урьдчилсан төлбөрт
100’000₮ - 200’000₮ Дансан дахь нэгжээ зарцуулах зарчмаар төлбөр тооцогдоно.