IP76

Хэрэглээгээ тогтмол хянах, үйлчилгээний үнэ тарифаа өөрөө удирдах боломжтой урьдчилсан төлбөрт үйлчилгээг танилцуулж байна.

IP76 ҮЙЛЧИЛГЭЭ

IP76 үйлчилгээний танилцуулга

Хялбар хэрэглээ, хямд үнэ, хаана ч ашиглах боломжтой IP76 үйлчилгээ нь танд Дуут шуудан, Follow me зэрэг дэвшилтэт нэмэлт үйлчилгээнээс гадна онлайнаар хэрэглээгээ хянах, төлбөр төлөх, нэмэлт үйлчилгээний тохиргоо хийх гэх мэт олон давуу талыг олгох болно. Мөн та өөрийн IP76 дугаараа хаана ч ашиглах боломжтой бөгөөд iOS, Android зэрэг хамгийн сүүлийн үеийн үйлдлийн системд зориулсан тусгай програмын тусламжтайгаар гар утас, таблет зэрэг хөдөлгөөнт төхөөрөмж дээрээ ашиглах боломжтой.

Онцлог, Давуу тал

IP76 үйлчилгээг сонгох шалтгаан:

  • IP буюу интернэтээр дамжин дуудлага хийх нь уламжлалт суурин утас ашиглахтай л адил хялбар. Та манайхаас авсан утсандаа интернэтийн сүлжээний үзүүр залгаад л та гэрийн утастай боллоо гэсэн үг. Ямар ч компьютер шаардлагагүй. Тэр ч байтугай хэдэн ч утас зэрэг ашиглах боломжтой.
  • Ямар нэг тусгай телефон кабелиар холбогддогүй учир та энэхүү үйлчилгээг хаана ч ашиглах боломжтой. Хэрэв танайх нүүх бол та утсаа шинэ байрандаа интернэтэд холбоход л хангалттай. Зөвхөн нүүхэд ч биш та гадаад амралтаараа аялаж байхдаа ч интернэтэд холбогдсон бүх газраас яг л гэртээ байгаа юм шиг гэрийнхээ дугаараас дуудлага хийх, хүлээж авах боломжтой. Улаанбаатар дах гэр, Тайланд эсвэл Герман дах зочид буудал хаана ч нэг дугаар гэсэн үг.
  • Мэдээж IP76 суурин утасашигласнаар таны хамгийн түрүүнд мэдрэх зүйл нь хэмнэлт. IP76 сүлжээнд үнэгүй, Скайтелийн болон бусад сүлжээнд ердөө 30₮-50₮-р холбогдох боломжтой. Уг үйлчилгээг ашиглахын тулд танд тогтвортой хурд бүхий интернэтийн холболт байхад л хангалттай.

Шинэ хэрэглэгч болох

Та шинэ дугаарын картыг Скайтелийн үйлчилгээний төвүүд, албан ёсны гэрээт борлуулагчдаас авах боломжтойгоос гадна онлайнаар худалдан авч болно.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээ

Үнэ тариф
IP сүлжээнд: 0₮
Скайтел сүлжээнд: 0₮
Суурин утас: 30₮
Бусад сүлжээнд: 50₮
ОУ-ын яриа: тухайн гарцын тариф + 50₮
Нэмэлт үйлчилгээг кодоор идэвхжүүлэх цуцлах
Нэмэлт үйлчилгээ Идэвхжүүлэх Цуцлах
Дуудлага шилжүүлэх
IP дугаарт ирсэн дуудлагыг өөр дугаарт шилжүүлнэ.
*1* шилжүүлэх дугаар # *1*#
Дуудлага лавлагаа
Уг үйлчилгээг идэвхжүүлснээр ирж байгаа дуудлагыг автомат хариулагчид эсвэл Дуут шууданд оруулсан мэдээллийг үндэслэн хүлээж авах эсэхээ шийднэ.
*3# *3#
Дугаар нуух
Дугаараа нууцлан дуудлага хийх боломжтой.
*2# *2#
Давхар дуудлага хийх
Ярьж байх явцдаа уг дуудлагыг хүлээлгэн дахин 2 дох хүнтэй холбогдон ярих боломжтой.
*70# *70#
Орох дуудлага хаах
Гаднаас дуудлага авах шаардлагагүй үед ашиглана.
*5# *5#
Нэмэлт үйлчилгээг вэбээр идэвхжүүлэх цуцлах
Нэмэлт үйлчилгээ Идэвхжүүлэх
Орох дуудлага хаах Идэвхжүүлсэн тохиолдолд гаднаас дуудлага авах боломжгүй болно.
Дугаар нууцлах Идэвхжүүлсэн тохиолдолд дугаараа нууцлан дуудлага хийх боломжтой болно.
Давхар дуудлага хийх Идэвхжүүлсэн тохиолдолд ярьж байх явцдаа уг дуудлагыг хүлээлгэн дахин 2 дох хүнтэй холбогдон ярих боломжтой.
Дуудлага лавлах Уг үйлчилгээг идэвхжүүлснээр ирж байгаа дуудлагыг автомат хариулагчид эсвэл Дуут шууданд оруулсан мэдээллийг үндэслэн хүлээж авах эсэхээ шийднэ.
Дуудлага шилжүүлэх Ямар тохиолдолд дуулага шилжүүлэхээ тохируулах боломжтой. Дараах тохиолдолд:
  • Холбогдох боломжгүй
  • Завгүй/Хариулаагүй
  • Завгүй
  • Хариулаагүй
Шилжүүлэх дугаар Дуудлага шилжүүлэх дугаараа оруулна.
Дуут шуудан идэвхжүүлэх Идэвхжүүлсэн тохиолдолд Дуут шууданг ашиглах боломжтой болно.
Түргэн залгах Дараах байдлаар дугаараа кодлох боломжтой. 
1=1221843553;2=67823121 
Тэнцүүгийн тэмдэгийн зүүн талын тоо нь баруун талд оруулсан дугаарт залгахад ашиглах код. Өөрөөр хэлбэл 1 дугаарт залгаснаар та 1221843553 дугаарт шууд залгана.
White List Numbers Орох дуудлага хаах үйлчилгээтэй үед ч тантай холбогдох дугаарууд.
Black List Numbers Орох дуудлага нээлттэй үед ч тантай холбогдох боломжгүй дугаарууд.
Description Allows a short description (up to 71 characters) of the call filter to be entered.

IP76 үйлчилгээ гэж юу вэ?

IP76 үйлчилгээний шинэ дугаар?

IP76 үйлчилгээ нь интернэтийн сүлжээ ашиглан телефон яриа хийх VoIP (Voice over Internet Protocol) технологид тулгуурласан хамгийн дэвшилтэт үйлчилгээ юм. Зөвхөн таны ашиглаж байгаа интернэтийн сүлжээг ашигладаг тул улс хоорондын болон сүлжээн дэх дуудлага хийхэд эдийн засгийн давуу талтай. Уг үйлчилгээг ашиглахын тулд танд интернэтэд холбогдсон ширээний болон зөөврийн компьютер, IP суурин утас эсвэл Wi-Fi болон үүрэн холбооны 3G сүлжээтэй iPhone, Android, Windows Mobile, Symbian систем бүхий гар утас, үйлчилгээний эрх байхад л хангалттай. Та хаанаас ч хамгийн хямд үнээр Монгол Улс дахь телефон хэрэглэгчид рүү болон олон улсын яриа хийх боломжтой. Мөн олон төрлийн үндсэн нэмэлт үйлчилгээ, Дуут шуудан, Follow me зэрэг нэмэлт үйлчилгээ нь танд таалагдах нь лавтай.

IP76 эдийн засгийн хэмнэлттэй юу?

IP-г хэрхэн ашиглах вэ?

IP76 дэлхийн аль ч улсад ашиглах боломжтой юу?

Боломжтой. IP76 үйлчилгээ нь танд жинхэнэ эрх чөлөөг олгоно. Та дэлхийн аль ч улсаас интернэтэд холбогдон ямар нэг нэмэлт төхөөрөмж, программын шаардлагагүйгээр өөрийн дансанд холбогдон "Дуудлага хийх" цэсийг сонгон дугаараа цуглуулан дуудлага хий товчлуурыг дарахад л хангалттай.

IP76 үйлчилгээг ашиглахын тулд урт хугацааны гэрээ хийх шаардлагатай юу?

Үгүй. Энэхүү үйлчилгээ нь урьдчилсан төлбөрт тул та гэрээ хийх шаардлагагүй, шаардлагатай хугацаагаараа үйлчилгээний эрхээ сунган ашиглах боломжтой.

Ярианы төлбөрийг хэрхэн тооцох вэ?

Ярианы тарифын хувьд 2 төрлийн багцыг хэрэглэгчдэд санал болгож байна.

Дансаа хэрхэн цэнэглэх вэ?

1.Tа дансаа цэнэглэх бол www.skymedia.mn цахим хуудас болон Скайтелийн үйлчилгээний төв, гэрээт борлуулагчдаар худалдаалж байна. Хэрэглэгч цэнэглэгч карт ашиглан IP дугаарынхаа дансыг цэнэглэхийн тулд: www.ip.skymedia.mn сайтад өөрийн дансанд холбогдож Дансаа цэнэглэх цэсийг сонгон картын дугаараа оруулан цэнэглэх IP дугаараасаа 76-16-00 дугаарт залгаж зааврын дагуу картын дугаараа оруулж цэнэглэх Мөн www.ip.skymedia.mn сайтад өөрийн дансанд холбогдон Дансаа цэнэглэх цэсийг сонгон Монголын банкны болон олон улсын Visa, Master Card картыг ашиглан өөрийн хүссэн хэмжээгээр дансаа цэнэглэх боломжтой.

Дансны үлдэгдэлээ хэрхэн шалгах вэ?

Та www.ip.skymedia.mn сайтад холбогдон, өөрийн дансанд нэвтэрэн IP дугаарынхаа үйлчилгээний хугацаа, үлдэгдэл нэгжээ шалгах боломжтой. Мөн IP дугаараасаа 761600 дугаарт залган өөрийн үлдэгдэл нэгжийг шалгаж болно.

Ямар тохиолдолд ПИН код хэрэгтэй вэ?

Та анх бүртгүүлэхдээ хэрэглэгчийн нэр, нууц үгээ шинээр оруулах шаардлагатай. Бүртгэл амжилттай болсон тохиолдолд уг хэрэглэгчийн нэр, нууц үгээр таны дансыг үүсгэдэг. Харин ПИН кодыг систем үүсгэн танд өгнө. Уг кодыг ашииглан цаашид ВЭБ дансанд холбогдох, дуудлага хийх зэрэгт ашиглана

Үйлчилгээний талаар лавлах утасны дугаар байна уу?

Үйлчилгээний талаар дэлгэнгүй мэдээллийг skymediamn@yahoo.com хаягаар и-мэйл илгээх болон өөрийн IP дугаараас 76768000 дугаарт холбогдон авах боломжтой