ЛОЯАЛТИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОНУСНЫ ТАНИЛЦУУЛГА

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн цэнэглэлтийг урамшуулах систем БОНУС 10-20%

ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

  • 5000₮ ба түүнээс дээш дүнтэй Өнгөлөг картуудад өмнөх цэнэглэлтээс хамааран дараагийн цэнэглэлтэд бонус тооцогдоно
  • 10%, 15%, 20%-ийн бонус нэмэгдэнэ
  • Үндсэн нэгжийн адил буюу яриа, мессеж, интернет болон бүх хэрэглээндээ зарцуулна

ХЭРХЭН БОНУС АВАХ ВЭ?

КАРТУУД ӨНГӨЛӨГ ЯРИА ӨНГӨЛӨГ ДАТА БОНУС*
5.000₮

  • СҮЛЖЭЭНДЭЭ ХЯЗГААРГҮЙ
    5000 НЭГЖ
    15 хоног

  • СҮЛЖЭЭНДЭЭ ХЯЗГААРГҮЙ
    2500 НЭГЖ 1024MB ДАТА
    15 хоног
    БОНУС 10%
    10.000₮

  • СҮЛЖЭЭНДЭЭ ХЯЗГААРГҮЙ
    10000 НЭГЖ
    30 хоног

  • СҮЛЖЭЭНДЭЭ ХЯЗГААРГҮЙ
    5000 НЭГЖ 1024MB ДАТА
    30 хоног
    БОНУС 15%
    10.000₮247

  • СҮЛЖЭЭНДЭЭ ХЯЗГААРГҮЙ
    5000 НЭГЖ
    30 хоног

  • СҮЛЖЭЭНДЭЭ ХЯЗГААРГҮЙ
    5000 НЭГЖ
    30 хоног
    БОНУС 15%
    15.000₮

  • СҮЛЖЭЭНДЭЭ ХЯЗГААРГҮЙ
    15000 НЭГЖ
    45 хоног

  • СҮЛЖЭЭНДЭЭ ХЯЗГААРГҮЙ
    5000 НЭГЖ 1024MB ДАТА
    45 хоног
    БОНУС 20%

    БОНУС ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

    Таны дансанд нэмэгдэж орсон БОНУС нэгжийг та үндсэн данстай ижилээр бүх хэрэглээндээ зарцуулах боломжтой ба бусдад бэлэглэн шилжүүлж болно.

    БОНУС ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

    Таны цэнэглэлт амжилттай болсоны дараагаар танд БОНУС нэгж орсон тухай хариу мессеж ирэх болно.

    ЖИШЭЭ

    Та эхлээд 10000₮-ийн картаар дансаа цэнэглэхэд 15 хувийн бонус авах эрхтэй болно. Өмнөх цэнэглэлтээс хойш 30 хоногт багтан 15000₮-өөр дахин цэнэглэхэд тус картын үнийн дүнгээс өмнөх цэнэглэлтээс хадгалагдсан 15 хувиар тооцож 2250 бонус нэгж авч, нийтдээ 17,250 нэгжтэй болох юм.

    Санамж

    1. Өмнөх цэнэглэлтээс хойш 30 хоногийн дотор 5.000₮ ба түүнээс дээш үнийн дүнтэй картаар цэнэглэвэл бонус нэгж нэмж авах боломжтой.
    2. 5000₮-өөс бага үнийн дүнтэй картаар цэнэглэхэд бонус нэгж тооцохгүй.
    3. Өнгөлөг үйлчилгээнээс бусад үйлчилгээний хэрэглэгчид бонус нэгж тооцогдохгүй

    Танилцуулга

    ипойнт лого

    Дараа төлбөрт үнэнч хэрэглэгчийг урамшуулах онооны систем Ипойнт.

    Онцлог, Давуу тал

    • Имарт хапермаркеттай хамтарсан гишүүнчлэлийн хөтөлбөрт хамрагдах
    • Mom and Kids клубийн гишүүн болох(цаашид клубууд нээгдэж, онцгой урамшууллууд зарлагдана)
    • Имарт дэлгүүрт байрлах түнш байгууллагуудын хямдрал, урамшуулал
    • Төрсөн өдөр, бусад тэмдэглэлт өдрүүд, гишүүн байгууллагуудын баяраар нэмэлт оноо, урамшуулал авна.

    Ипойнт ОНОО ХЭРХЭН ХУРИМТЛУУЛАХ ВЭ?

    Ипойнт картыг авснаар таны төлбөр төлөлтийн 100₮ тутамд 1 оноо хуримтлагдах ба 1 оноо нь 1₮-тэй тэнцүү зарчмаар зарцуулагдах юм. Жишээ нь, та 100,000₮-ийн төлбөр төлөх бүрт таны дансанд 1,000 оноо буюу 1,000₮ хуримтлагдана.Зөвхөн СКАЙтелийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч төлбөр төлөлт болон Имарт-аас хийсэн худалдан авалтын аль алинаас Ипойнт оноо цуглуулж, ИМАРТ хайпермаркетаар үйлчлүүлэхдээ болон СКАЙтелийн дараа төлбөрт дугаарын төлбөр төлөхдөө энэхүү хуримтлуулсан оноогоо зарцуулж, хөнгөлөлт эдлэх боломжтой.

    Ипойнт КАРТАА ХЭРХЭН АВАХ ВЭ?

    СКАЙтел болон Имарт хайпермаркетийн үйлчилгээний ажилтанд хандан анкет бөглөн картаа шууд авна.

    Ипойнт ОНООГОО ЮУНД ЗАРЦУУЛАХ ВЭ?

    1. Ипойнт оноогоороо дугаарынхаа сар бүрийн хэрэглээний төлбөрөө төлнө. Pay гэж бичээд зай аваад, төлөх дүнгээ бичээд дахин зай аваад, 4 оронтой картын нууц дугаараа оруулан 1505 руу илгээж дугаарын төлбөрөө төлнө.
    2. Имарт хайпермаркетад картаа уншуулан худалдан авалтандаа ашиглах

    Ипойнт ОНООГОО ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

    Та 1505 дугаарт onoo гэсэн мессежийг илгээж, хэчнээн оноо хуримтлуулсанаа хүссэн үедээ мэдэж болно.

    onoo 1505
    ЭСВЭЛ
    *1505#

    Ипойнт КАРТАА ДУГААРТАЙГАА ХЭРХЭН ХОЛБОХ болон САЛГАХ ВЭ?

    Та утасны дугаар болон Ипойнт картаа сольсон бол хуучин картаа дугаараасаа салгаж, шинэ карттайгаа холбох шаардлагатай. Картын дугаарын өмнө + тэмдэг тавиад 1505 дугаарт илгээн СКАЙтелийн дараа төлбөрт үйлчилгээний дугаартайгаа холбох боломжтой.

    +97611000XXXXXX 1505

    Харин утасны дугаар болон Ипойнт картаа салгах бол картын дугаарын өмнө – тэмдэг тавиад 1505 дугаарт илгээж салгах боломжтой.

    -97611000XXXXXX 1505

    Санамж: Карттай холбоотой санал хүсэлт, мэдээлэл хүргэх бол Имарт үйлчилгээний лавлах 76110101 болон СКАЙтелийн үйлчилгээний 1510 дугаарт холбогдоно уу.