Хэтийн зорилго

Дэлхийн шилдэг туршлага бүхий бизнесийн тэргүүлэх групп болно.

Эрхэм зорилго

Таны амьдралд баясал нэмэх ухаалаг хэрэглээг бид хүргэнэ.

Үнэт зүйлс

Хэрэглэгчийн дээдлэл

  • Хэрэглэгчийнхээ санал хүсэлтийг эелдгээр хүлээн авч, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, хүлээлтээс давсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэнэ.
  • Бид түргэн шуурхай, уян хатан үйлчилнэ.
  • Бид найрсаг, тогтвортой харилцааг эрхэмлэнэ.

ӨӨРЧЛӨЛТ

  • Бид тэргүүн болон харьцуулсан туршлагыг судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.
  • Аливаа өөрчлөлтийг сорилт хэмээн үзэж, эерэгээр хандана.
  • Бид эерэг өөрчлөлт авчрах өөрсдийн санал, туршлагаа бусадтай хуваалцаж хэрэгжүүлнэ.

ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДАЛ

  • Бид үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, мэргэжлийн өндөр ёс зүйг баримтлан ажиллана.
  • Бид нээлттэй шударга харилцаж, амласнаа хэрэгжүүлдэг байна.
  • Хууль дүрмийг сахин хэрэгжүүлнэ.

БАГИЙН АЖИЛЛАГАА

  • Дэвшүүлсэн зорилтыг хангахын тулд бид нэгдмэл, хүчирхэг баг байна.
  • Бид олонхын шийдвэрийг хүндэтгэж, өөрт байгаа боломжийг санал болгоно.
  • Багийн гишүүдийг дэмжин, найрсаг харилцааг эрхэмлэн, харилцан итгэлцлийг бий болгоно.

ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАЛТ

  • Хэрэглэгчийн өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг судалж, үйл ажиллагаандаа тусган ажиллана.
  • Бид өөрсдийн мэргэжлийн болон харилцааны ур чадварыг тогтмол хөгжүүлж, компаний хөгжилд хувь нэмрээ оруулна.
  • Бид гүйцэтгэлээ дүгнэж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулна.