Асуулт Хариулт

Урьдчилсан төлбөрт хэрэглэгч

1. Үйлчилгээ хооронд хэрхэн шилжих вэ? Хоног нэгж устах уу?

Өнгөлөг хоног үйлчилгээнд 333 дугаарт “DAY”, Өнгөлөг дата үйлчилгээнд 333 дугаарт “Data”, SKYphone 3.0 үйлчилгээнд 333 дугаарт “Yria” гэж илгээн шилжинэ.

Үйлчилгээ хооронд шилжихэд үнэгүй, 7 хоногт 1 удаа шилжих боломжтой.

Үйлчилгээ хооронд шилжихэд дансан дахь нэгж, хоног, урамшуулал устахгүй. Зөвхөн Өнгөлөг Дата үйлчилгээний цэнэглэгч картын дагалдах 1GB болон facebook эрх устана.

2. Бага хэмжээний дата багц байдаг уу?

100MB, 300MB дата багцууд байгаа. 100МВ багц 1000₮ 10 хоног, 300МВ багц 3000₮ 15 хоног.

3. Багц яаж идэвхжүүлэх вэ?

123 дугаар өөрийн сонгосон багцын нэрийг илгээж идэвжхүүлнэ.

Багц идэвхжүүлэхдээ илгээх утгууд: 100MB, 300MB, 1GB, 2GB, 10GB, Facebook , on 247

4. Хэрхэн Shake&Share урамшууллын хэрэглэгч болох вэ?

14-22 насны залуус СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болоод Shake&Share урамшуулалд хамрагдах боломжтой. Одоогийн хэрэглэгч Shake&Share-д шилжихдээ үйлчилгээний салбарт хандан бүртгэлээ баталгаажуулаад шилжих боломжтой.

Shake&Share үйлчилгээнд шилжсэнээр Төрсөн өдрийн урамшуулал, Хосын үйлчилгээ, 100MB, найзуудаасаа өөрийн интернет хэрэглээгээ цуглуулах зэрэг олон давуу талуудтай.

5. Бонусын үлдэгдэл, дата үлдэгдэл, нэгжийн үлдэгдлээ хэрхэн шалгах вэ?

123 дугаарт Bonus, Data гэж илгээн бонус болон дата үлдэгдэлээ шалгана. 212 болон 211 дугаараар өөрийн нэгж болон хоногоо шалгана.

6. Нэгж зээлэх, нэгж шилжүүлэх үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?

1530 дугаарт зээлэх нэгжний хэмжээгээ бичин нэгж зээлнэ. [1000]

1525 дугаарт нэгж илгээх дугаараа, илгээх нэгжний хэмжээтэй хамт бичнэ. [96XXXXXX 1000]

7. Дугаараа ашиглаагүй хэдий хугацаанд дугаараа сэргээх боломжтой вэ?

Үйлчилгээний хоног дууссанаас хойш 134 хоног дотор хоногтой цэнэглэгч картаар цэнэглээд үйлчилгээг сэргээн дугаараа ашиглах боломжтой.

8. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн эзэмших эрхийг хэрхэн шилжүүлэх вэ?

Хэрэглэгч өөрийн биеэр иргэний үнэмлэх, шилжүүлэн өгөх гэж буй хэрэглэгч түүний иргэний үнэмлэхийн хамт салбарт хандан шилжүүлэх боломжтой. Эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1510 дугаарт залгаж эсвэл үйлчилгээний салбарт хандан авах боломжтой.

9. Датаг хэрхэн шилжүүлэх вэ?

Дата шилжүүлэх утасны дугаарыг бичээд зай авч, датаны хэмжээг (9ХХХХХХХ ХХХmb) бичин 123 дугаарт мессеж илгээнэ.

Шилжүүлсэн нийт дата, хүлээн авсан дата хэрэглээ, дуусах хугацааг шалгахдаа Data гэж бичин 123 дугаарт мессеж илгээнэ.

Дараа төлбөрт үйлчилгээ

1. Дата багц яаж идэвхжүүлэх вэ?

Дараа төлбөрт хэрэглэгч дата багц идэвхжүүлэхдээ 149149 дугаарт мессэж илгээн идэвхжүүлэх боломжтой. Идэвхжүүлсэн багцын төлбөр сарын үйлчилгээний төлбөр дээр тооцогдоно. Дата үйлчилгээний талаар дэлгэрэнгүйг Дата багц хуудаснаас авна уу.

2. Ярианы дэлгэрэнгүй жагсаалтаа хэрхэн авах вэ?

Ярианы дэлгэрэнгүй жагсаалт нь хувь хүний нууцад хамаарах мэдээлэл тул та өөрийн цахим үнэмлэхтэйгээ өөрт ойрхон байрлах үйлчилгээний салбарт хандан авах боломжтой.

3. Төлбөрөө хувааж төлж болох уу?

Төлбөр төлөх хугацаа хэтэрч таны үйлчилгээний эрх хаагдсан бол дугаараа нээлгэхийн тулд таны төлбөрийн үлдэгдэл 5,000 төгрөгөөс бага байх шаардлагатай. Хэрэв уг нөхцлийг хангаж байвал та төлбөрөө хуваан төлөх боломжтой.

4. Өмнөх сарын төлбөрөө яаж шалгах вэ?

Та 1510 дугаарт YYYYMM гэсэн мессэж илгээн өмнөх саруудынхаа төлбөрийг шалгах боломжтой. Жишээ нь: 201601 гэж илгээнэ.

5. Багцад дагалдах үйлчилгээний эрхээ хэрхэн шалгах вэ?

Та 1510 дугаарт “U” гэсэн мессэжийг илгээн үндсэн үйлчилгээний багцад дагалдах хэрэглээний эрх болон тухайн сарын хэрэглээгээ шалгах боломжтой.

6. Сарын сүүлээр хэрэглэгч болоход суурь хураамж бүтэн бодогдох уу?

Таны шинэ хэрэглэгч болсон эхний сарын суурь хураамж хэдний өдөр хэрэглэгч болсноос хамааран сарын суурь хураамж дараах нөхцлөөр тооцогдоно. сарын 1-10 өдөр: Багцад дагалдах эрх бүтнээр олгогдож суурь хураамж 100%, сарын 11-20 өдөр: Багцад дагалдах эрх бүтнээр олгогдож суурь хураамж 50%, сарын 21-30 өдөр: Багцад дагалдах эрх бүтнээр олгогдож суурь хураамж 30% тооцогдоно.

Дата үйлчилгээ

1. 100 MB-ээр юу хийж болох вэ?

  • 5,000 ширхэг энгийн и-мэйл явуулахад = 100 MB
  • 3 цагийн турш MP3 хөгжим сонсоход = 100 MB
  • 6 цагийн туршвэб хуудсаар аялахад = 100 MB
  • 290 ширхэг пост фэйсбүүкдээ оруулахад = 100 MB
  • 50 минутийн турш энгийн видео бичлэг үзэхэд = 100 MB
  • 25 ширхэг тоглоом, дууны аппликейшн татахад = 100 MB

2. 1 GB-ээр юу хийж болох вэ?

  • 100 ширхэг и-мэйл бичнэ
  • 9 цагийн турш MP3 хөгжим сонсоно
  • 6 цагийн турш вэб хуудсаар aялна
  • 5 цагийн турш видео бичлэг үзнэ
  • 100 ширхэг пост фэйсбүүктээ оруулна.