Sky GO ҮЙЛЧИЛГЭЭ

Sky GO нь интернэтэд суурилсан үйлчилгээ бөгөөд та өөрт таатай төхөөрөмж гар утас, таблет ашиглан гадаад дотоодын сувгууд, хөлбөмбөгийн ДАШТ-д зориулагдсан FIFA 2018 сонирхолтой контент, тоглолтуудыг үзэх боломжой.

Давуу тал

icon

Монголдоо хаана ч хэзээ ч ашиглах боломжтой

icon

Гадаад,
дотоодын
суваг

icon

ДАШТ 2018

icon

Ухрааж
үзэх боломж

icon

Нэг төхөөрөмж
3900₮

Нэмэлт мэдээлэл

Хэрхэн идэвхижүүлэх вэ?

SKYGO ТАТАЖ АВАХ

Та www.Skygo.mn сайтад бүртгүүлэн төлбөр төлөөд шинэ хэрэглэгч болох боломжтой. Android, IOS гар утас, таблет дээрээс Sky GO Mongolia аппликейшнийг Play store, App store- оос татаж суулгана.

Сарын хураамж
3'900₮

Та шинэ хэрэглэгчээр бүртгүүлэхдээ зөвхөн SkyGO.mn вэб хуудсанд хандан бүртгүүлснээр аппликейшнд нэвтрэх нэр, нууц үгээ авснаар үйлчилгээгээ ашиглах боломжтой.

Вэбээр бүртгүүлэх
заавар

Андройд үйлдлийн системтэй төхөөрөмжөөр бүртгүүлэх заавар

IOS үйлдлийн системтэй төхөөрөмжөөр бүртгүүлэх заавар

Төлбөр төлөх:

1. Төлбөр төлөх боломжууд

Skygo.mn сайтаар дамжуулан онлайн банкны дансаар төлбөр төлөх боломжтой.

2. Төлбөрийг онлайнаар хэрхэн төлөх вэ?

Онлайн банкны дансаа сонгон, сонгосон банкны Онлайн төлбөр тооцооны журмын дагуу төлбөрөө төлөх боломжтой./Харилцагч банкнаасаа E-PIN код авсан байх шаардлагатай.

3. Төлбөрийн картаар төлбөр авахад пин код авах шаардлагатай юу?

Авах шаардлагагүй. Тухайн банкны эсвэл картын Онлайн төлбөр тооцооны журмын дагуу төлбөрөө төлөх боломжтой.

4. Интернет пин код хэрхэн авах вэ?

Тухайн банкны Онлайн төлбөр тооцоонд ашиглах пин код авах журмын дагуу авна. Зарим банкууд утсаар пин кодоо авах боломжтой байдаг.

Төхөөрөмж:

1. SkyGO үйлчилгээг ашиглах төхөөрөмжид ямар шаардлага тавих вэ?

1,5mbps-с дээш хурд бүхий интернетэд холбогдсон байх, Андройд үйлдлийн системтэй гар утас, таблетанд ашиглах бол таны төхөөрөмж Андройд 4.0-с дээш үйлдлийн системтэй байх. iOS үйлдлийн системтэй гар утас, таблетанд ашиглах бол таны төхөөрөмж iOS 5.0-с дээш үйлдлийн системтэй байх. Хэрэв та компьютерт ашиглах гэж байгаа бол та компьютертоо VLC видео тоглуулагчийг суулгасан байх шаардлагатай.

2. Нэг эрхээр хэдэн төхөөрөмж дээр үзэх боломжтой вэ?

1 эрхээр 1 болон түүнээс дээш төхөөрөмжинд ашиглах боломжтой ба та ашиглах төхөөрөмжийн тоогоор төлбөр төлнө.

3. Бүртгэлтэй төхөөрөмжөө гээсэн тохиолдолд яаж солих вэ?

www.skygo.mn сайтын өөрийн хэрэглэгчийн хэсэгт нэвтрэн тохиргоо цэсээс төхөөрөмж нэмэх хасах хэсгийн тусламжтай төхөөрөмжөө хасан, шинэ төхөөрөмжөөр нэвтрэх боломжтой.

4. Хэрэглэгч таны төхөөрөмж өөр нэвтрэх нэр дээр бүртгэгдсэн тохиолдолд хэрхэн устгах вэ?

www.skygo.mn сайтын өөрийн хэрэглэгчийн хэсэгт нэвтрэн Тохиргоо - Төхөөрөмж устгах хэсгийн Төхөөрөмжийн ID хэсэгт Sky GO апплекейшны нэвтрэх хэсгийн доор харагдаж байгаа Төхөөрөмжийн ID XXXXXX тоог оруулж Устгах товч дарнаар устгана. Үүний дараа та өөрийн нэвтрэх нэрээр нэвтрэх боломжтой болно.

Түгээмэл асуултууд:

1. Үйлчилгээгээ хэрхэн идэвхжүүлэх вэ?

Та www.skygo.mn веб сайтад бүртгүүлэн төлбөр төлөөд шинэ хэрэглэгч болох боломжтой.

2. SkyGO үйлчилгээг ямар нөхцөлөөр ашиглах вэ?

Та хэдэн ч төхөөрөмжид ашиглах боломжтой. SkyGO үйлчилгээг 1 төхөөрөмжид сарын 3900₮ төлөн ашиглана.

3. Хэрэв би Скаймедиа хэрэглэгч биш бол энэ үйлчилгээг авах боломжтой юу?

Боломжтой. Та www.skygo.mn сайтад бүртгүүлэн онлайнаар төлбөр төлснөөр SkyGO үйлчилгээг ашиглах боломжтой болно.

4. Хэрэглэгчийн нэр болон нууц үгээ хэрхэн авах вэ?

Та нэр нууц үгээ та www.skygo.mn веб хуудаснаас авах боломжтой.

5. Аппликэйшнийг хэрхэн татаж суулгах вэ?

Та андройд үйлдлийн системтэй гар утас, таблетанд ашиглах гэж байгаа бол PlayStore-с, хэрэв iOS үйлдлийн системтэй гар утас, таблетанд ашиглах гэж байгаа бол AppStore-с “Sky Go Mongolia” гэсэн хайлтыг хийснээр гарч ирэх аппликэйшнийг татан суулгана.

6. SkyGO үйлчилгээгээр юу үзэх вэ?

Монголын болон Гадаадын 30 сувгийг үзэх, тэдгээрийн 5 сувгийг 72 цагаар нөхөж үзэх, мөн FIFA 2018 цэсээс ДАШТ 2018 хөл бөмбөгийн сонирхолтой тоглолтууд болон сонирхолтой контентуудыг үнэ төлбөргүй үзэх боломжтой.

7. Телевизийн нэвтрүүлгийг ухрааж, нөхөж үзэх боломжтой юу?

Боломжтой. 5 сувгийн телевизийн хөтөлбөрөөс сонгон 72 цагаар ухрааж, нөхөж үзэх боломжтой.

8. Нөхөж үзэх боломжтой сувгийн мэдээллийг өгнө үү?

MNB1, NTV, Star TV, On TV, MNB Sport сувгуудыг нөхөж үзэх боломжтой.