SKYNET зөөврийн интернет үйлчилгээ

Танилцуулга

Шилэн кабелийн интернетэд холбогдоогүй байршлуудад 4G LTE сүлжээнд холбогдон гэртээ, албан газартаа олуулаа интернет ашиглах боломжтой SKYNET зөөврийн интернет үйлчилгээг танилцуулж байна. 4G LTE сүлжээ орсон байршлуудыг энд дарж харна уу.

Онцлог, Давуу тал

  • Зээлийн нөхцөлөөр буюу 0₮-өөр төхөөрөмж авах боломж
  • Хямд зардлаар өндөр хурдны интернет ашиглана.
  • Гэртээ эсвэл гадуур ч зөөвөрлөн ашиглах боломжтой.
  • 8 хүртэл гар утас, таблет, компьютер, ухаалаг төхөөрөмжөөр Wi-Fi-д зэрэг холбогдоно.

Шинэ хэрэглэгч болох

Бүх операторын хэрэглэгч СКАЙтелийн өөрт ойр байрлах салбарт хандан Төхөөрөмжөө симийн хамт үндсэн болон зээлийн нөхцөлөөр авах боломжтой. Үндсэн нөхцөлөөр худалдан авч буй хэрэглэгчдэдээ үйлчилгээний 6 сарын эрх болон 6 сарын турш сар бүрийн 5GB датаг бэлэглэж байна. Мөн үндсэн нөхцөлөөр худалдан авбал эхний 3 сарын турш сар бүр 100GB үнэгүй ашиглах эрхийг давхар бэлэглэж байна.

Нөхцөл Үнэ Урамшуулал 1 Урамшуулал 2 Урамшуулал 3
Үндсэн нөхцөл 280,000₮ 6 сарын үйлчилгээний хугацаа + сар бүр 5GB дата /6 сарын турш/ Эхний 3 сарын турш сар бүр 100GB дата 12 удаагийн цэнэглэлтэнд 100GB дата дагалдана

  • Үндсэн нөхцөлөөр авсан тохиолдолд та дээрх 3 урамшууллыг нэгэн зэрэг авах боломжтой.
  • 12 удаагийн цэнэглэлтэнд дагалдах урамшуулал нь 25,000₮-ны цэнэглэлтэнд дагалдана.

Зээлийн нөхцөлөөр авах бол 24 сарын гэрээ байгуулан, гэрээний хугацаанд тогтмол дүнгээр цэнэглэн 12 удаа 100GB дата авах бэлэгтэй урамшуулал үргэлжилж байна.

Нөхцөл Үнэ Цэнэглэх дүн Урамшуулал
Зээлийн нөхцөл 0₮ 30,000₮ 12 удаагийн цэнэглэлтэнд 100GB дата дагалдана

Урамшууллын дуусах хугацаа: 2018/11/15-ыг дуустал

Зээлээр авахад:

  • Иргэний цахим үнэмлэх
  • Монгол банкны мэдээллийн санд найдваргүй зээлдэгчээр бүртгэгдээгүй байх

Цэнэглэх боломж:

  • SKYtel аппликэйшн
  • www.skytel.mn цахим хуудас
  • СКАЙтел салбарууд, гэрээт борлуулагчид

Урамшууллын нөхцөл:

  • Эхний 12 цэнэглэлт бүртээ 30 хоногт ашиглах нийт 100GB датаг урамшуулалд авна.

Үйлчилгээ авах

Та гэрээнд бүртгүүлсэн дугаараасаа дараах түлхүүр үгсийг харгалзах тусгай дугаарт илгээн хэрэгцээт үйлчилгээгээ аваарай.

Үйлдэл Түлхүүр үг СКАЙтел Бусад оператор
Үлдэгдэл шалгах 9174**** Data 1222 131222
Данс цэнэглэх 9174**** Nuuts kod
Нэмэлт мэдээлэл 9174**** Help
Гэрээний биелэлт 9174**** Geree

9174**** - төхөөрөмжийн дугаар