Танилцуулга

СКАЙтел, СКАЙмедиа хослон ашигладаг хэрэглэгчдэдээ ойр дотны хүмүүсийнхээ дугаарыг бүртгүүлээд сар бүр үнэгүй ярьж, дата бэлгэнд авч, КИНО ГАЛЕРЕЙ цэс үнэгүй үзэх боломжтой Smart Home үйлчилгээг санал болгож байна.

Онцлог, Давуу тал

Smart home багцыг сонгох шалтгаан:

  • Бүртгүүлсэн дугаарууд хоорондоо үнэгүй ярина.
  • Дугаар тус бүрт 500МВ-1GB дата үнэгүй идэвхэжнэ.
  • КИНО ГАЛЕРЕЙ цэсний 200+ кино контентыг үнэгүй үзэх эрх

SMART HOME-Д БҮРТГҮҮЛЭХ

СКАЙмедиа хэрэглэгч СКАЙтелийн дугаараасаа мессеж илгээн ойр, дотны хүмүүсийнхээ 2-5 хүртэл СКАЙтелийн урьдчилсан болон дараа төлбөрт дугаарыг Smart Home-д бүртгэнэ.

ҮЙЛДЭЛ ИЛГЭЭХ ТҮЛХҮҮР ҮГ ИЛГЭЭХ ДУГААР
Дугаар бүртгэх +9ххххххх 555
Дугаар хасах -9ххххххх
Бүртгэлтэй дугаар харах ALL
Smart home дата хэрэглээ шалгах Data

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНАМЖ

  • СКАЙтелийн дугаартай СКАЙмедиа хэрэглэгч Smart Home багцын толгой дугаар болох эрхтэй.
  • Зөвхөн СКАЙтелийн урьдчилсан болон дараа төлбөрт дугаарыг гишүүнээр бүртгэх ба толгой дугаараас гадна 2-5 дугаар нэмэх боломжтой.
  • Нэг дугаар зөвхөн нэг Smart Home багцад бүртгэгдэх боломжтой.
  • Багцаас дугаар нэмж, хасахад төлбөргүй ба зөвхөн сарын сүүлийн өдөр дугаар хасна.
  • Багцад бүртгэлтэй нийт дугаарын тоо 2 бол хоорондоо үнэгүй ярих эрхтэй болно.
  • Багцад бүртгэлтэй нийт дугаарын тоо 3 бол дугаар тус бүрт 500МВ дата, 3-аас дээш бол 1 GB дата эрх мөн КИНО ГАЛЕРЕЙ цэсний 200+ киног үнэ төлбөргүй үзэх эрхтэй болно.
  • Багцад гэр бүлийнхнээсээ гадна найз, нөхдөө ч бүртгэх боломжтой.
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч өмнөх сард 3000₮-өөс дээш картаар цэнэглэсэн байх
  • Дараа төлбөрт болон СКАЙмедиа үйлчилгээний эрх идэвхтэй байх