hr logo

Тендер, сонгон шалгаруулалт

1. ХЭВЛЭЛИЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НИЙЛҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА ( 2017.06.30 хүртэл )

Огноо: 2017 оны 6-р сарын 16-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Оффсет хэвлэл, хулдаас, стикер, слайд хэвлэл, тогтоолтын бэлтгэн нийлүүлэгч компанийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: SK 03/2017

Скайтел” ХХК нь эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг оффсет хэвлэл, хулдаас, стикер, слайд хэвлэл, тогтоолтын бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна.

Захиалагч нь сонгогдсон бэлтгэн нийлүүлэгчтэй нэг жилийн хугацаатай үндсэн гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх шаардлага гарсан тухай бүрт санал авч хамтарч ажиллана.

Тендерт оролцогч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулсан туршлага хамгийн багадаа 5 жил байх

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн борлуулалтын орлогын хэмжээ 200 сая /Хоёр зуун сая/ төгрөгөөс багагүй байх

  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны санхүүгийн тайлан Аудитын дүгнэлтийн хамт

Сонирхсон этгээд нь тендерт оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын албан тоот болон Худалдаа хөгжлийн банкны 499127337 тоот дансанд 30’000 төгрөгийг тушаасан баримтын хамт доорх хаягаар ирж тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг авна уу.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плаза, Үйл Ажиллагааны Газар, Худалдан Авалт Аж Ахуйн Хэлтэс
Утас: 9111-1411

 

Тендерийн материалыг 2017 оны 06-р сарын 30-ны өдрийн 15:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Үйл Ажиллагааны Газар, Худалдан Авалт Аж Ахуйн Хэлтэст хүлээн авна.