ҮҮРЭН ХОЛБООНЫ ДАРАА ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Нэг. Нэр томъёо, тодорхойлолт

Энэхүү Дараа төлбөрт үйлчилгээний нөхцөлд дараах нэр, томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
  1. 1.1 “Бүртгэлийн хураамж” гэж шинэ хэрэглэгчийн дугаарын нэг удаагийн, эргэн төлөгдөхгүй төлбөрийг;
  2. 1.2 “Барьцаа төлбөр” гэж Хэрэглэгч хэрэглээний төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хэрэглэгчээс урьдчилан төвлөрүүлсэн хөрөнгийг;
  3. 1.3 “Сарын суурь хураамж” гэж Хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчийн сүлжээг ашигласнаар сар бүр тогтмол төлөх төлбөрийг;
  4. 1.4 “Багцад дагалдах хэрэглээний эрх” гэж Хэрэглэгчийн ашиглаж буй багцын сарын суурь хураамжид багтаж буй (яриа, мессеж, дата эрх) үйлчилгээний эрхийг;
  5. 1.5 “Нэмэлт үйлчилгээ” гэж хэрэглэгчийн ашиглаж байгаа яриа, мессеж, дата хэрэглээнээс бусад нэмэлтээр үзүүлж буй үйлчилгээг;
  6. 1.6 “Үйлчилгээний төлбөр” гэж Хэрэглэгчийн дугаарт бодогдсон, тухайн сарын хэрэглээний төлбөр, сарын суурь хураамж, бусад холбогдох төлбөр, хөнгөлөлт болон НӨАТ зэргийн нийлбэр дүнг;
  7. 1.7 “Үйлчилгээ хооронд шилжих” гэж Хэрэглэгч дугаар солилгүйгээр ашиглаж буй багцаа өөрчлөхийг;
  8. 1.8 “Дугаар хадгалах үйлчилгээ” гэж Хэрэглэгч дугаараа ашиглахгүй тохиолдолд үйлчилгээний салбарт хандаж 12 сар хүртэлх хугацаанд бүрэн хаалгаж, хадгалуулах үйлчилгээг;
  9. 1.9 “Хэрэглэгчийн хүсэлтээр дугаарыг түр хаах” гэж Хэрэглэгч дугаараа ашиглахгүй тохиолдолд үйлчилгээний салбарт хандаж 3 сар хүртэлх хугацаанд бүрэн хаалгах үйлчилгээг;
  10. 1.10 “Гэрээ шилжүүлэх” гэж Хэрэглэгч өөрийн нэр дээр эзэмшиж буй дугаарыг бусдын нэр дээр шилжүүлэх үйлчилгээг;
  11. 1.11 “Дугаар солих” гэж Хэрэглэгчийн эзэмшиж буй дугаарын сүүлийн 4 оронг солих үйлчилгээг;
  12. 1.12 “Сим карт сэргээх” гэж Хэрэглэгч шинээр сим карт худалдан авахыг;
  13. 1.13 “Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт” Хэрэглэгчийн гарах яриа, мессеж хэрэглээ хийсэн дугаарын жагсаалт болон бодогдсон төлбөрийн мэдээллийг, эсвэл Дата үйлчилгээний хэрэглээний жагсаалт болон бодогдсон төлбөрийн мэдээллийг;
  14. 1.14 “Үйлчилгээ зогсоох” гэж орох гарах яриа, мессеж, дата үйлчилгээний эрхийг зогсоох;
  15. 1.15 “Биллинг цикл” гэж сарын эхний өдрөөс сарын сүүлийн өдөр дуусталх хугацааг;
  16. 1.16 “Зүй зохистой бус хэрэглээ” гэж бусад хэрэглэгчийг залхаах, дарамтлах, гутаан доромжлох, өөр бусад байдлаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, сүлжээний хэвийн үйл ажиллагааг саатуулах, нэг дор их хэмжээний мессеж илгээх, зар сурталчилгааны шинжтэй болон хуулиар хориглосон өгөгдөл дамжуулах; бусдад хүндрэл учруулах зэргээр үйлчилгээний нөхцөлд тусгаагүй хэрэглээг;
  17. 1.17 “Олон улсын роуминг үйлчилгээ” гэж Хэрэглэгч гадаад улсад зорчихдоо өөрийн дугаараа ашиглан гадаадын операторууд /зөвхөн үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гадаадын операторууд/-ын сүлжээг ашиглах үйлчилгээг ойлгоно.

Хоёр. Үйлчилгээний нөхцөл

  1. 2.1 Шинэ хэрэглэгч болох
    1. 2.1.1 Хэрэглэгч дараах бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр үйлчилгээний салбарт хандана. Үүнд:
      • • Цахим үнэмлэх, цахим үнэмлэхийн лавлагаа /хүчинтэй хугацаа дуусаагүй/
      • • Хэрэглэгчийн сонгосон дугаарын бүртгэлийн хураамж, багцын барьцаа төлбөр
  2. 2.2 Бүртгэлийн хураамж
    1. 2.2.1 Хэрэглэгчийн сонгосон дугаараас хамаарч бүртгэлийн хураамж харилцан адилгүй байна.
  3. 2.3 Сарын суурь хураамж
    1. 2.3.1 Хэрэглэгч дараах нөхцлүүдэд сарын суурь хураамж төлөхгүй. Үүнд:
      • • Хэрэглэгч тухайн сарын турш орох, гарах яриа, мессеж болон дата хэрэглээ хийгээгүй, мөн нэмэлт үйлчилгээ идэвхжүүлээгүй тохиолдолд;
      • • Хэрэглэгч дугаар хадгалуулах үйлчилгээг авсан тохиолдолд;
      • • Хэрэглэгчийн хүсэлтээр дугаарыг тухайн сарын эхний өдрөөс түр хаасан тохиолдолд.
    2. 2.3.2 Сарын дундуур шинэ хэрэглэгч болсон тохиолдолд зөвхөн тухайн сарын суурь хураамжийг дараах нөхцөлийн дагуу тооцно.
      Шинэ хэрэглэгч болсон өдөр Сарын суурь хураамж тооцох хувь
      1-10-ны өдрүүдэд 100%
      11-20- ны өдрүүдэд 50%
      21-31-ний өдрүүдэд 30%
    3. 2.3.3 Хэрэглэгч сарын турш хэрэглээ хийгээгүй, дугаар хадгалах үйлчилгээнд бүртгүүлээгүй тохиолдолд дугаар хадгалах үйлчилгээний төлбөр 5000₮-ийг хэрэглээ хийгээгүй сар бүр нэхэмжлэх дээр тооцогдоно.
  4. 2.4 Багцын хэрэглээний эрх
    1. 2.4.1 Багцын дата эрхийг Скайтелийн сүлжээнд ашиглах боломжтой ба дата эрх дууссан тохиолдолд задгай тарифаар тооцогдоно.
    2. 2.4.2 Багцын ярианы эрхийг Скайтелийн сүлжээнд болон харилцан холболт бүхий дотоодын операторуудын сүлжээнд ашиглах боломжтой;
    3. 2.4.3 Тусгай дугаарын яриа, олон улсын болон роумингийн ярианы хэрэглээ багцын ярианы эрхэд хамаарахгүй.
    4. 2.4.4 Багцын хэрэглээний эрхийг ашиглах нөхцөл:
      • • Тухайн сардаа ашиглаж дуусаагүй ярианы эрхийн хэрэглээ дараагийн 1 сард шилжинэ.
      • • Багц шилжсэн тохиолдолд өмнөх сардаа ашиглаж дуусаагүй ярианы эрхийн хэрэглээ дараагийн сард шилжихгүй.
      • • Тухайн сардаа ашиглаж дуусаагүй дата эрхийн хэрэглээ дараагийн сард шилжихгүй.
      • • Хэрэглээний эрхийг зүй зохисгүй ашиглахыг хориглоно.
  5. 2.5 Үйлчилгээний хугацаа
  6. 2.5.1 Дараа төлбөрт үйлчилгээний гэрээг байгуулсан өдрөөс эхлэн үйлчилгээний хугацааг тооцно.
  7. 2.5.2 Дараа төлбөрт үйлчилгээний гэрээг цуцалсан өдрөөр үйлчилгээний хугацаа дуусгавар болно.
  8. 2.6 Сим карт сэргээх
    1. 2.6.1 Хэрэглэгч үйлчилгээний салбарт хандан 3000 төгрөг төлж сим картаа сэргээлгэнэ;
    2. 2.6.2 Хэрэглэгч анх удаа 3G сим карт авч байгаа тохиолдолд сим картыг хэрэглэгчид үнэгүй олгоно;
    3. 2.6.3 Бусад тохиолдолд 2.6.1 дэх заалтад заасан төлбөрийг төлнө.

Гурав. Захиалгат үйлчилгээ

  1. 3.1 Багц хооронд шилжих
    1. 3.1.1 Багц хооронд шилжих тохиолдолд дараа сарын 01-ний өдрөөс шилжих бөгөөд хэрэглэгч үйлчилгээ үзүүлэгчтэй Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулна.
    2. 3.1.2 Сонгосон багцын барьцаа төлбөр их бол зөрүүг нэмж байршуулна.
    3. 3.1.3 Хэрэглэгч багц ахиулах тохиолдолд нэмэлт төлбөр төлөхгүй ба багц бууруулах тохиолдолд 5000₮-ийн төлбөрийг төлнө.
    4. 3.1.4 Багц хооронд шилжсэн хэрэглэгчийн нэмэлт үйлчилгээний эрхийг хэвээр шилжүүлэх ба нэмэлт үйлчилгээний эрх дууссан тохиолдолд хэрэглэгч тухайн нэмэлт үйлчилгээг цуцлах хүсэлт гаргаагүй бол үргэлжлүүлэн ашиглана.
  2. 3.2 Хэрэглэгчийн хүсэлтээр дугаар хаах, нээх
    1. 3.2.1 Хэрэглэгч дугаараа хаалгах тохиолдолд үйлчилгээний салбарт өөрийн биеэр цахим үнэмлэхийн хамт ирж дугаарыг тухайн өдрөөс эхлэн хаалгах ба өмнөх төлбөр тооцоог бүрэн төлсөн тохиолдолд үйлчилгээг үнэгүй хаана.
    2. 3.2.2 Хэрэглэгчийн хүсэлтээр дугаарыг 3 /биллинг цикл/ хүртэлх сарын хугацаатай хаана.
    3. 3.2.3 Хэрэглэгч дугаараа нээлгэх хүсэлт гаргасан тохиолдолд үйлчилгээний салбарт өөрийн биеэр цахим үнэмлэхийн хамт ирж дугаарыг тухайн өдрөөс эхлэн нээлгэх ба үйлчилгээний эрхийг хэрэглэгчийн цахим үнэмлэхийг үндэслэн, өмнөх төлбөр тооцоог бүрэн төлсөн тохиолдолд үйлчилгээг нээнэ.
    4. 3.2.4 Сарын дундуур үйлчилгээ нээлгэх болон хаалгах хүсэлт гаргаж байгаа тохиолдолд үйлчилгээний суурь хураамж бүтнээр бодогдож үйлчилгээний эрхийг бүтэн олгоно.
  3. 3.3 Дугаар хадгалах үйлчилгээ
    1. 3.3.1 Хэрэглэгч нийт төлбөрийн үлдэгдлээ барагдуулсны дараа дугаар хадгалуулах үйлчилгээнд хамрагдах боломжтой.
    2. 3.3.2 Үйлчилгээг гурав болон түүнээс дээш сар ашигласан хэрэглэгч дугаар хадгалах үйлчилгээнд хамрагдах боломжтой.
    3. 3.3.3 Хэрэглэгч үйлчилгээний салбарт хандаж дугаар хадгалах үйлчилгээнд бүртгүүлсэн тохиолдолд эхний 3 /биллинг цикл/ сар дугаарыг төлбөргүй хадгална.
    4. 3.3.4 Хэрэв 3 сараас дээш хугацаанд дугаараа ашиглахгүй тохиолдолд 4 дэх сараас эхлэн дугаар хадгалуулах үйлчилгээний төлбөр 5000₮-ийг сар бүр төлж 12 сарын хугацаагаар дугаараа хадгалуулах боломжтой.
    5. 3.3.5 Хэрэглэгч сарын дундуур дугаар хадгалуулах хүсэлт гаргасан бол үйлчилгээний сарын суурь хураамжийг бүтэн нэхэмжлэн суурь хураамжид дагалдах эрхийг бүтэн олгоно.
  4. 3.4 Үйлчилгээ хооронд шилжих
    1. 3.4.1 Хэрэглэгч урьдчилсан төлбөрт үйлчилгээнээс Дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжих боломжтой ба энэ тохиолдолд Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулна.
    2. 3.4.2 Хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээнээс буцаж урьдчилсан төлбөрт үйлчилгээ рүү шилжих тохиолдолд тухайн үйлчилгээг 3 сараас багагүй хугацаанд тасралтгүй ашигласан, үйлчилгээний нийт төлбөрийг төлсөн байх шаардлагатай.
    3. 3.4.3 Хэрэглэгч үйлчилгээ хооронд шилжих тохиолдолд өмнөх үйлчилгээний ашигласан хугацаа, дансан дахь нэгж болон илүү төлөлтийн дүн өөрчлөгдөхгүй.

Дөрөв. Дугаар солих

  1. 4.1 Хэрэглэгч дугаарын сүүлийн 4 оронг солих тохиолдолд үйлчилгээний салбарт өөрийн биеэр цахим үнэмлэхийн урьдчилсан хамт ирж Дараа төлбөрт үйлчилгээний гэрээг шинээр байгуулж, Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн үйлчилгээ хүсэн маягт бөглөнө.
  2. 4.2 Дугаар солих тохиолдолд 20000₮-ийн үйлчилгээний төлбөртэй бөгөөд хэрэглэгчийн дугаарын багцад дагалдах эрх болон нэмэлт үйлчилгээний эрхийг хэвээр шилжинэ.

Тав. Гэрээ шилжүүлэх

  1. 5.1 Эзэмших эрх шилжүүлэх тохиолдолд эзэмших эрх шилжүүлэгч болон эзэмших эрх хүлээн авагч тус тус өөрийн биеэр цахим үнэмлэхийн хамт үйлчилгээний салбарт ирнэ.
  2. 5.2 Эзэмших эрх шилжүүлэх тохиолдолд сар бүрийн 06-ны өдрөөс эхлэн шилжүүлэх бөгөөд нийт төлбөрийн үлдэгдлийг бүрэн барагдуулсан байна.
  3. 5.3 Эзэмших эрх шилжүүлсэн тохиолдолд хүлээн авсан хэрэглэгчтэй Дараа төлбөрт үйлчилгээний гэрээг байгуулна.
  4. 5.4 Хүндэтгэх шалтгаанаар гэрээ шилжүүлэх. Үүнд:
  5. 5.4.1 Дугаар эзэмшигч нас барсан тохиолдолд :
    • • Эзэмшигчийн нас барсны гэрчилгээ;
    • • Эзэмшигчийн гэр бүлийн гишүүн /гэр бүлийн гишүүн гэдгийг эзэмшигчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, насанд хүрсэн төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүүг ойлгоно./ болохыг нотолсон лавлагаа;
    • • Дугаарын эрх шилжүүлэн авагч нь цахим үнэмлэхээ авчирна.
  6. 5.4.2 Дугаар эзэмшигч гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа тохиолдолд: :
    • • Тухайн улсад /гадаадад/ оршин сууж буйг нотолсон баримт бичиг;
    • • Гадаад паспортын хуулбар, визийн хамт;
    • • Дугаар эзэмшигч болон хүлээн авагчийн цахим үнэмлэх;
    • • Дугаарын эзэмших эрхээ шилжүүлэхийг зөвшөөрсөн тухай баталгаат гарын үсэгтэй өргөдөл, хүсэлт

Зургаа. Төлбөр тооцоо

  1. 6.1 Ярианы минутын алхам тооцоолол
    1. 6.1.1 Монгол улс доторх яриаг 1 (нэг) минутын алхмаар тооцох бөгөөд нэг минут хүрээгүй яриаг нэг бүхэл минутаар тооцно. Хэрэглэгчийн хэрэглэж буй үйлчилгээний багцаас хамаарч нэг минутын тариф харилцан адилгүй байна.
    2. 6.1.2 Олон улсын яриаг 6 (зургаан) cекундын алхамтай бүрэн бус минутаар тооцох бөгөөд холбогдож буй тухайн улсаас хамаарч нэг минутын ярианы тариф харилцан адилгүй байна.
  2. 6.2 Хэрэглээний мэдээлэл
    1. 6.2.1 Хэрэглэгч сар бүрийн 06-ны өдрөөс хойш 1510 тусгай дугаарт B үсгийг мессежээр илгээж хэрэглээний төлбөрийг, U үсгийг мессежээр илгээж хэрэглээний мэдээллийг, D үсгийг илгээж дата хэрэглээний талаарх мэдээллийг тус тус мессеж хэлбэрээр авах боломжтой.
  3. 6.3 Төлбөр төлөх боломж
    1. 6.3.1 Хэрэглэгч ашигласан хэрэглээний төлбөрийг сар бүрийн 20-ны дотор доорх сувгуудаас сонгон төлөх боломжтой. Үүнд:
    2. 6.3.2 Үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээний салбарт хандаж төлөх;
    3. 6.3.3 Скайтелийн нэгжийн карт ашиглан төлбөрөө төлөх;
    4. 6.3.4 www.skytel.mn вэб сайт, Skytel болон банкны аппликэйшнаар төлөх;
    5. 6.3.5 Скайдиллерт хандаж төлөх;
    6. 6.3.6 Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны АТМ-ээр;
    7. 6.3.7 Банкны автомат данс ашиглан төлөх;
      Банк Төгрөгийн данс
      Худалдаа хөгжлийн банк 499 120 987
      Хаан банк 503 801 9105
      Голомт банк 110 204 6354
      Төрийн банк 106 000 002 843
      Хас банк 500 167 8218
      Улаанбаатар хотын банк 261 700 0044
  4. 6.4 Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах
    1. 6.4.1 Хэрэглэгч сүүлийн 3 сарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах боломжтой;
    2. 6.4.2 Хэрэглэгчийн хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт А4-ийн 1-5 хүртэлх нүүр бол 0 төгрөг, 6-15 хүртэлх нүүр бол 2000 төгрөг, 16-наас дээш нүүр болсон тохиолдолд 5000 төгрөг төлнө;

Долоо. Үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах

  1. 7.1 Тухайн сарын хэрэглээний төлбөрийг дараа сарын 20-ний дотор төлөөгүй тохиолдолд сарын сүүлийн өдөр хүртэл гарах үйлчилгээний эрхийг зогсоож, орох үйлчилгээний эрхийг хэвээр үлдээх бөгөөд сарын сүүлийн өдөр орох, гарах үйлчилгээний эрхийг төлбөр төлөх өдөр хүртэл зогсооно.
  2. 7.2 Багцаас хэтэрсэн яриа, мессэж, дата хэрэглээний төлбөр хэрэглээний хязгаарлалтын дүнд хүрсэн тохиолдолд 7.1-т заасан хугацаанаас үл хамааран гарах үйлчилгээний эрхийг төлбөр төлөх өдөр хүртэл зогсоох ба орох үйлчилгээний эрх нээлттэй байна.
  3. 7.3 Хэрэглэгч өөрийн хүсэлтээр гэрээг цуцлах тохиолдолд үйлчилгээний төвд өөрийн биеэр цахим үнэмлэхийн хамт ирэх бөгөөд дараах төлбөрүүдийг төлж барагдуулсан байна. Үүнд:
    • • Гэрээг цуцлах хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний нийт төлбөр
    • • Бусад төлбөрүүд;
  4. 7.4 Хэрэглэгч гэрээ цуцлах хүсэлтээ албан ёсоор мэдэгдээгүй болон дугаар хадгалуулах үйлчилгээ аваагүй тохиолдолд тухайн дугаарыг төлбөрийн улмаас идэвхгүй төлөвт шилжсэнээс хойш 181 дэх хоногт барьцаа төлбөрөөс хэрэглээний нийт төлбөрийг суутгах ба барьцаа төлбөрөөс хэтэрсэн үлдэгдэл төлбөрийг хэрэглэгч бүрэн хариуцан барагдуулна.

Найм. Олон улсын роуминг үйлчилгээ

  1. 8.1 Хэрэглэгч олон улсын роуминг үйлчилгээг авсан тохиолдолд дараах үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой. Үүнд:
    • • Өөрийн улс руу болон гадаад улс руу дуудлага хийх, хүлээн авах;
    • • Мессеж илгээх, хүлээн авах;
    • • Дата үйлчилгээг ашиглан интернетэд холбогдох.
  2. 8.2 Олон улсын роуминг үйлчилгээг Олон улсын цогц роуминг үйлчилгээний гэрээнд заасны дагуу авна.
  3. 8.3 Хэрэглэгч Олон улсын роуминг үйлчилгээг ашиглахдаа дараах зүйлийг анхаарна.
    1. • Хэрэглэгч зорчих улсынхаа үүрэн операторын роуминг үйлчилгээний тарифтай урьдчилан танилцах;
    2. • Олон улсын роуминг үйлчилгээний төлбөр өндөр гарах магадлалтай тул хэрэглэгч хэрэглээгээ тогтмол хянах;

Ес. Бусад

  1. 9.1 Энэхүү дараа төлбөрт үйлчилгээний нөхцөлд шууд заагаагүй, тусгагдаагүй бусад үйлчилгээний нөхцөлийг тухайн үед Скайтел ХХК-ийн Хэрэглэгчид үзүүлж буй үйлчилгээний нөхцөлөөр зохицуулагдах ба Дараа төлбөрт үйлчилгээний нөхцөлд Скайтел ХХК дангаараа өөрчлөлт оруулах эрхтэй.

Дугаарын ангилал

Дугаарын ангилал Дугаарлалт
Алтан 9AAA-AAAA, 9BAA-AAAA, 9xBA-AAAA, 9xBB-AAAA, 9хАB-9хАB, 9xAB-ABAB
Азын 9ххх-ААBB, 9ххх- ABAB, 9ххх- ABAB
Энгийн Бусад дугаарлалтууд